Нүүр arrow Drivers % Other arrow Драйверийн нөөц үүсгэх хэрэглүүр - DriverMax 5.5
Advertisement
Драйверийн нөөц үүсгэх хэрэглүүр - DriverMax 5.5 Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Friday, 05 March 2010
Компьютерийн ажиллагаа удаашрах нь алдаатай юм уу хэт хуучин драйвераас шалтгаалах нь ховор бус. Компьютер системд суулгасан драйверуудын аюулгүйн нөөц хуулбар үүсгэх зориулалттай үнэгүй программын нэг DriverMax-ийн ээлжит 5.5 верс гарлаа.
 
DriverMax нь системд суугдсан бүх драйверийн верс, гарсан огноо болон холбогдох бусад хэрэгцээт мэдээллээр хангахын зэрэгцээ драйверийн аюулгүйн нөөц үүсгэж түүнээ заагдсан хавтсанд юм уу шахмал архив файл болгон хадгалах, драйверийн файлуудыг экспортлож, импортлох, шинэ версээр шинэчлэх чадвартай.
 
DriverMax 5.5
 
Үйлдлийн системийг шинээр суулгасны дараа оптик хөтлүүрт диск шургуулж, интернэтээс шинэ верс хайж цаг алдалгүй, урьд нь экспортлосон драйверийн нөөц хувилбараа буцаан суулгаснаар цаг хэмнэнэ. Нийт суулгах ажиллагаа ердөө 5-10 минут.

DriverMax программ Windows 7, Windows Vista, Windows XP, Windows 2003 (бүх service pack-ууд, 32 бит болон 64 битийн версүүдэд) ажиллана.
Шинэ хувилбарыг үйлдвэрлэгчийн сайтаас татаж авна уу.
Сэтгэгдэл
Хайх
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл оруулж болно!

3.20 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."


Холбогдох мэдээ:

 
Дараахь >
 

Сурталчилгаа