Нүүр arrow Software мэдээ arrow Other arrow MS Paint-ийн ирээдүйн халаа - Project Gustav
Advertisement
MS Paint-ийн ирээдүйн халаа - Project Gustav Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Friday, 05 March 2010
Энэ долоо хоногт болж өнгөрсөн TechFest арга хэмжээний үеэр Microsoft Research-ийн программ боловсруулагчид одоогоор боловруулалтын шатандаа байгаа Project Gustav хэмээх төслийн талаар нийтэд танилцууллаа. Ирээдүйд МS Paint программын оронд хэрэглэгдэж болзошгүй энэхүү шинэ аппликацыг ашиглан мониторын дэлгэцнээ жинхэнэ уран зургийн бүтээл бүтээж болно. Учир нь энэхүү программ нь тосон будаг, бийрний ажиллагааг гайхалтай яв цав дууриалган загварчлах чадвартай тул зураачид электрон зотон дээр бүтээл туурвих бололцоо бүрдэж байгаа юм.
 
MS Project Gustav
 
Үй олон нарийн ширхэгтэй үснээс бүрддэг бийрний будах процессийг эдүгээ хүртэл компьютерт тэр хэвээр нь симуляцлан загварчилж чаддаггүй байсан бэрхшээл орчин үеийн график процессорын хүчин чадалд тулгуурлан ажиллах энэ программ гарснаар шийдэгдэх болно.
Project Gustav нь бийрний налалтын өнцөг, даралтын хүч, гарын хөдөлгөөний хурд зэргийг маш дуулгавартай мэдрэх тул зураач хүний бийрийн техник чадварыг компьютер аргаар бүрэн ашиглах бололцоо үүсэх аж. Multitouch технологи дэмждэг энэ програмыг ашиглан компьютерийн сенсор дэлгэц юм уу планшет (tablet) компьютерийн дэлгэцнээ бийр төдийгүй хуруугаараа урлаж болно.

Project Gustav-ийн бас нэг онцлог ялгаа нь "будаг хольж найруулах" чадвар юм. Photoshop гэх мэт уламжлалт график редакторуудад нэг өнгийг өөр өнгөөр "арчих" арга хэрэглэдэг бол шинэ программд өөр өөр өнгө хоорондоо холилдож уусан шинэ өнгө үүсгэдэг байна. Шинэ программ хэрхэн ажилладаг тухай товч видеог YouTube-ээс сонирхоно уу.
 

Сэтгэгдэл
Хайх
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл оруулж болно!

3.20 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."


Холбогдох мэдээ:

 
< Өмнөх   Дараахь >
 

Форумд

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:16 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-08 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа