|
Интернэтэд холбогдох чадвартай Apple iPad төхөөрөмж Adobe Flash технологи дэмждэггүй нь зарим интернэт хэрэглэгчдийг гонсойлгосон нь дамжиггүй. Харин Apple-ийн өрсөлдөгчид өөлөх далим алдаагүйгээс гадна өөрсдийн альтернатив хувилбар дэвшүүлж эхлээд байна. Үүний жишээнд NVIDIA компаниас Flash 10.1-ийг хардвейр түвшинд дэмждэг Tegra 2 процессор гаргаж буйг нэрлэж болно. Apple компаний тэргүүн Стив Жобс (Steve Jobs) Уолл Стрит Жорнэлийн төлөөлөгчидтэй уулзахдаа Adobe Flash технологийг шүүмжлэв.
Ноён Стив Жобс Flash нь төв процессорыг дэмий "зүтгүүлдэг" төдийгүй системийн аюулгүй байдалд "цоорхой" үүсгэгч хүчин зүйл болдог хэмээн өгүүлжээ. Тэрээр Apple-ийн ширээний компьютерт зориулагдсан Adobe Flash-ийн верс ажиллагааны хувьд тогтворгүй, браузер гацааж буй ихэнх тохиолдол уг технологийн буруугаас болж байгаа гэж үзжээ. Adobe компаний Flash технологийн дэсктоп хувилбар нь мобайл төхөөрөмжид хэт удаан ажилладаг, харин мобайл хувилбар нь дэндүү үрэлгэн ажиллагаатай хэмээн Apple компаний удирдлага үздэг тул iPhone, iPad гэх мэт мобайл зориулалттай бүтээгдэхүүн нь Flash дэмждэггүй юм. Стив Жобс Adobe-гийн он-лайн плэйерийг хуучны 3.5"-ийн уян диск гэх мэт үеэ өнгөрөөсөн технологиудтай зүйрлээд он-лайн контентийн хувьд HTML5 ирээдүйтэй болохыг сануулжээ.
Мөн iPad-д Flash технологи оруулаагүй нь энэхүү планшетад харин ч хожоотой хэмээн Apple-ийн тэргүүн тооцсон байна. Түүний үгээр бол шинэ төхөөрөмжийн зайгаараа ажиллах хугацаа 10 цаг, харин Flash дэмжих тохиолдолд энэ үзүүлэлт цаг хагас болтлоо унах аж. Стив Жобс энэ сарын эхээр Apple-ийн ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр ч Flash технологийг шүүмжилж байсан юм.
Холбогдох мэдээ:
|
Бидний сургуульд хэ...
Үүнээс илүү ойлгомж...
Гайхалтай сайхан мэ...
Дээрх мэдээллээр бо...
Энэ "barrier"-ыг хэз...
Хэрэв бид уг хард ди...
хэхэ угаасаа тэгэх н...