Нүүр
Advertisement
Western Digital Advanced Format - Шинэ форматад шилжихүй Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Thursday, 24 December 2009
Western Digital компани хатуу дискний зайг илүү оновчтой ашиглаж, багтаамжийг нь сайжруулах Advanced Format хэмээх форматлах шинэ технологи нэвтрүүлж эхлэв.

Хэрэглээнд байгаа хатуу дискүүд нь өгөгдлийг 512 байтийн секторуудад хадгалдаг. Сектор болгон Sync/DAM хэмээх оролтын блокоор эхлэхийн зэрэгцээ ECC буюу алдаа засах кодтой блок агуулдаг тул секторууд хоорондоо завсартай болдог байна. Western Digital энэхүү архитектурыг шинэчлэн сайжруулж 512-ийн оронд илүү том 4096 байт багтаадаг физик сектор ашиглахаар болжээ.
 
Шинэ Advanced Format технологи хэрэглэснээр тус бүрдээ найман Sync/DAM болон ECC блокын оронд ердөө ганц ганц блок ашиглах боломжтой. Үүний дүнд хатуу дискийг хуучин технологиор форматлахад сектор хоорондын завсарт сул үрэгддэг байсан 7-11%-ийн зайг ашигтай талбай болгон хувиргаж байгаа аж.
Мөн шинэ Advanced Format-д илүү урт кодтой ECC блок ашиглаж байгаа тул өгөгдөл хадгалах найдвартай байдал давхар сайжирна.
 
WD Advanced Format

Секторын хэмжээг 512 байтаар тогтоодог стандартыг ашигласаар хэдийнээ 30 гаруй жил өнгөрсөн тул өнөөгийн олон компьютер систем (персональ компьютер, сервер, гар утас!) уян хатан чадвараа хэдийн алдаж, зөвхөн 512 байтын секторт ажилладаг болж хувирчээ. Ийм бүрдэлтэй зохицох чадвартай байлгах үүднээс тус компани Advanced Format технологид 512 байтын секторын эмуляц үүсгэсэн байна.

Advanced Format технологи Windows Vista, Windows 7, Mac OS зэрэг орчин цагийн ихэнх үйлдлийн системд ашиглагдахаар бүтээгдсэн боловч хуучирч буй Windows XP-гийн хувьд төдийлөн оптимал бус. Windows XP ашигладаг хэрэглэгчид зориулан Advanced Format-тай хатуу дискийг хуучин үйлдлийн системд бүрэн хурдаар нь ажиллуулахад зориулагдсан WD Align программ ашиглахыг зөвлөж байна. Уг программыг Western Digital-ийн сайтаас татаж болно.
 
Western Digital Caviar Green Advanced Format

Хатуу дискний соронзон зээрэнхийг үйлдвэрээс нь урьдчилан шинэ форматанд тохируулан үйлдвэрлэж байгаа тул нэгэнт хэрэглээнд байгаа хуучин хатуу дискний firmware-ийг апдэйтлээд дахин форматлах замаар Advanced Format технологийг ашиглах боломжгүй. Одоогийн байдлаар Advanced Format технологийг шинээр гарсан 64 МБ-ийн бүфертэй 1TБ-ийн Caviar Green загвар дэмжиж байна.
Сэтгэгдэл
Хайх
Lucifer   |124.158.69.xxx |2009-12-24 21:50:28
Тун сонирхолтой мэдээлэл байна. ФиониксОБ-г
иргэн ирсэнд баяртай байна. Өшөө олон
сонирхолтой мэдээ оруулаарай. Аа бас "Happy
Holidays". Ирэх ондоо эрүүл энх аз жаргалтай
сайхан байгаарай гэж ерөөе.
PhoenixOB   |SAdministrator |2009-12-30 19:13:27
Тус сайтын бүх уншигч нартаа ирэх шинэ
ондоо амжилт бүтээл арвин, эрүүл энх, аз
жаргалтай, шинжлэх ухаан технологитой
холбоотой бүхнийг улам ихээр танин мэдэх
хүсэл эрмэлзэлтэй, сониуч хэвээрээ байх
болтугай гэж хүсэн ерөөе.
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл оруулж болно!

3.20 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."


Холбогдох мэдээ:

 
< Өмнөх   Дараахь >
 

Форумд

Түнш сайт


www.origo.mn



Монголын шилдэг ТОП вэб сайт.

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:18 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-08 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа