Нүүр arrow Зөвлөгөө arrow Компьютерийн интернэт хамгаалалт
Advertisement
Компьютерийн интернэт хамгаалалт Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Wednesday, 28 March 2007

 Сүүлийн жилүүдэд DSL болон кабелийн интернэт холболт хэрэглээнд эрчимтэй нэвтэрснээр компьютер эзэмшигч хурдтай интернэт ашиглах боломж бий болсон нь тун сайн хэрэг. Нэгэнт интернэтэд холбогдсон компьютер руу дэлхийн ямар ч өнцөг булангаас сайн, муу мэдээлэл илгээж, дамжуулж болно. Нэг ёсондоо та компьютераа интернэтэд холбосноор кибер халдлагад өртөх боломжтой болж байна гэсэн үг. Мэдээж энэ бүхэнд та бидний заншил мэт заавал суулгадаг вирус болон спайверийн эсрэг хамгаалалтын программ үүргээ гүйцэтгэнэ.

Одоогоор зах зээлд хамгаалалтын сайн муу, төлбөртэй, төлбөргүй программууд төрөл бүрээрээ байгаа болохоор хэрэглэгч тэр бүр сайныг нь сонгон хэрэглэж чадаад байгаа гэхэд төвөгтэй юм. Энэ шалтгаанаас үүдэн CYBER WORLD сайт үнэгүй программуудаас чухам алийг нь ашиглаад компьютерээ дээд зэргээр хамгаалж болох тухайд өчүүхэн зөвлөгөө хүргэхээр шийдлээ. Мэдээж программ хангамж сонгох нь хэрэглэгч бүрийн хувийн таашаалаас хамааран өөр өөр байх нь ойлгомжтой болохоор тус сайтын зөвлөж буй эдгээр программууд хэрэглэгч бүрт таалагдах албагүй. Энэхүү зөвлөгөөнд нэмэр болохуйц санал хүсэлт, сэтгэгдэлээ бичин үлдээж болно.

Хамгаалалт 1. Firewall

Интернэтэд холбогдсон үед заавал суулгах ёстой таны хамгийн эхний хамгаалалтын программ бол  Firewall юм. Хэрэв та Windows XP SP2 үйлдлийн системтэй бол өөрт нь анхнаасаа суулгагдсан, үнэгүй Windows Firewall хамт байх болно. Windows Firewall-ийн дутагдалтай тал нь ердөө гаднаас довтлох халдлагаас хамгаалах ба нэгэнт системийн дотор нэвтэрсэн хөнөөлийн эсрэг хүчин мөхөсддөг. Тиймээс гаднаас довтлох, дотроос мэдээлэл нууцаар илгээх хорт үйлдлийг таслан зогсоох бүрэн найдвартай бие даасан хамгаалалтын хана хэрэгтэй. Тус сайтын зүгээс доорх 3 үнэгүй программыг санал болгож байна. Үүнд:

ZoneAlarm - Шинэ хэрэглэгчдэд илүү тохиромжтой. Имэйл хаяг ашиглан бүртгүүлж, бүтэн жилийн эрхтэй лиценз авснаар чөлөөтэй ашиглах эрхтэй болно.

Jetico - Шинэ хэрэглэгчдэд илүү тохиромжтой. Хэрэглэгчийн удирдах цэс, цонх бага зэрэг царай муутай. Хэрэв танд Zone Alarm таалагдахгүй бол энэхүү программыг ашиглаж болно. Мөн дээрхтэй адилхан бүртгүүлж, лиценз авснаар ашиглах эрхтэй болно.

Comodo - Туршлагатай хэрэглэгчдэд илүү тохиромжтой. Хэрэглэгчийн удирдлага сайтай. Хувийн үнэлэлт өгөхөд маш сайн хамгаалалтын хана.

Хамгаалалт 2. Антивирус

Дээрх firewall буюу хамгаалалтын ханууд нь системийн портоор орж гарах мэдээллийн урсгалыг хянаж зохицуулах, хоёрдогч программыг далдаас ажиллуулах зэрэг сэжигтэй үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй бол антивирус гэгддэг вирусын эсрэг программ нь санах ойд ачаалагдсан үйлдлийн системийн болон хэрэглээний программуудын эх кодод ямар нэг өөрчлөлт орох, программ, файлуудад хөнөөлт код агуулагдсан эсэхийг шалгаж, аюулгvй болгох үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс ямар ч тохиолдолд системийн аюулгүй байдлын үүднээс заавал антивирусын программ суулгасан байх шаардлагатай.

AVG - Байнгын хамгаалалтын процесс бүхий системтэй. Гүнзгийрүүлсэн хайлт болон шинээр гарч буй халдлагын эсрэг шаардагдах хамгаалалтын шинэчлэлийг цаг тутамд хийж явдаг.

Avast! - Бас нэгэн үнэгүй вирусын эсрэг хамгаалалтын программ. Мессеж, имэйл, сүлжээ, Р2Р, веб болон стандарт халдлагуудаас хамгаалах тус бүрдээ бие даасан системтэй. Хязгааргүй шинэчлэлт хийгдэнэ. Шаардлагатай тохиолдолд өдөрт хэдэн ч удаа шинэчлэлт ирнэ.

Хамгаалалт 3. Антиспайвер

Зайлшгvй байх ёстой дээрх 2 хамгаалалтаас гадна нэмэлтээр Anti-Spyware хамгаалалт шаардлагатай. Real-time хамгаалалт хийдэг үнэгүй антиспайвер программ ховор ч Spyware Terminator, AVG Anti-Spyware зэрэг  программыг туршаад үзэхэд гэмгүй. Эдгээр програмууд нь байнгын хамгаалалтын процесс болон гүнзгийрүүлсэн хайлт хийх чадалтай.

Хамгаалалт 4. Windows Update

Windows үйлдлийн системээ байнга Мicrosoft-оос гаргаж буй шинэчлэлт бүрээр сайжруулж байх нь чухал. Мicrosoft нь үйлдлийн системдээ халдлагад өртөж болзошгvй нүх, цоорхой илрэх болгонд тохирох "бөглөөс"-ийг нь шуурхай гаргаж байдаг бөгөөд таны үйлдлийн системийн Windows Updater байнга цаг тутам шинэ бөглөөс гарсан эсэхийг шалгаж байдаг. Хэрэв Мicrosoft-ийн сайтаас шинэчлэлт авахад хүндрэл учирдаг бол Windizupdates болон Autopatcher программуудыг ашигла.

Хамгаалалт 5. Нэмэлт

Компьютерийн хамгаалалтдаа гоц анхаардаг хэрэглэгчдийн хувьд In-Depth Scanning буюу гүнзгийрүүлсэн хайлтаар илрэлгүй хоцорч үлдсэн өт хорхойнууд системд аюул учруулж болзошгүй. Энэ тохиолдолд Lavasoft Adaware SE Personal болон Spybot S&D зэрэг үнэгүй мөртлөө хүчирхэг программаар самнаж, хамгаалалтын эхний шугам нэвтэрсэн өт хорхойг баривчлан устгаж болно.
 
Firefox болон Opera хөтөч ашиглах нь аюул багатай, найдвартай. Internet Explorer хөтөч нь хэрэглэгчдийн дунд маш өргөн тархаж ашиглагддаг тул хакеруудын байнгын бай болж байдаг.

Сэрэмжтэй байх. Зарим веб сайтад агуулагдах, үнэнд хэт хол элдвийн сэжигтэй реклам сурталчилгааг дарж үзэхгүй байх. Шаардлагатай программ хангамжийг найдвартай албан ёсны эх сурвалжаас татаж суулгах.

Хэрэв танд иймэрхүү илт аюултай веб сайтуудаар зочлох зайлшгүй шаардлага байгаа бол Linux Live Distro (Ubuntu гэх мэт) үйлдлийн систем эсвэл  VMWare сервер дээр суулгасан хийсвэр үйлдлийн систем ашиглаж болох юм.
 
Миний хувьд дээрх үнэгүй хамгаалалтын хана, антивирус болон антиспайвер зэрэг программуудыг өөрийн систем дээр өдөр тутмын хэрэглээнд ашиглаж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд уг хугацааны туршид системтэй холбоотой ямар нэг хүндрэл халдлага үүсэлгүй өдий хүрч ирсэн нь эдгээр үнэгүй програмууд төлбөртэй програмууудаас огт дутахааргүй, хангалттай сайн үүргээ биелүүлж чадаж буйн баталгаа болов уу. Тиймээс төлбөртэй программыг хууль бусаар хэрэглэн, крэк, сериал мэтэд хамаг цагаа үрж байгаа хэрэглэгчдэд хувийн зүгээс зөвлөхөд эдгээр программыг туршаад үз гэх байна.
Сэтгэгдэл
Хайх
yalalt   |202.126.88.xxx |2007-11-06 18:53:27
lhagvaa  - hi   |89.24.122.xxx |2008-08-10 06:04:45
bi edgeer programuudiig xaanaas vnegvi tataj bolox bee tuslaach
undraa  - hi   |124.158.118.xxx |2008-10-14 21:56:40
yaj antivirus unegui tatah ve.
Expert   |202.131.0.xxx |2008-10-15 09:47:22
Avast AV-г link:http://files.avast.com/iavs4pro/setupeng.exe татаж аваад link:http://www.avast.com/eng/home-registration.p hp#register-form
линкээр орж, имэйлээ өгч
бүртгүүлээд сериалаа үнэгүй аваарай.
Зочин   |202.179.18.xxx |2009-01-24 16:56:52
komputeraa virusaas xamgaalax xamgiin sain program_g xaanaas yaaj avch boloxiig
xelj uguuch xamgiin sai program ni ali ni ve
zaya  - re:   |202.179.18.xxx |2009-01-24 16:59:19
komputeraa virusaas xamgaalax xamgiin sain program_g xaanaas yaaj avch
boloxiig
xelj uguuch xamgiin sai program ni ali ni ve
animax  - Help   |124.158.97.xxx |2009-01-28 18:31:05
asd
animax  - AV ?   |124.158.97.xxx |2009-01-28 18:32:05
AV tataj avmaar bna
T.T.S   |SAdministrator |2009-01-30 04:15:53
Ter der Avast, AVG ged bn shte. Ternes tatad av
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл оруулж болно!

3.20 Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."


Холбогдох мэдээ:

 
< Өмнөх   Дараахь >
 

Форумд

Түнш сайт


www.origo.mn



Монголын шилдэг ТОП вэб сайт.

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:3 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-09 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа