|
Бичсэн: PhoenixOB
|
|
Sunday, 17 May 2009 |
 Microsoft компани Windows XP SP2 болон Windows үйлдлийн системийн хожмын шинэ версүүдэд вирус халдвар болон хөнөөлт программын тархалтыг удаашруулах, компьютер DDoS болон DOS (Denial of Service) халдлагад өртөх магадлалыг бууруулах үүднээс нэг дор зэрэг гарах, хагас нээлттэй ТСР холболтын (simultaneous half open outgoing TCP connection or attempt) тоог зориуд хязгаарласан байдаг. Жишээ нь Windows XP SP2, SР3 болон Vista-д нэг дорхи хагас нээлттэй холболтын дээд хязгаар 10 дээр тохируулгатай. Холболтын тоо уг хязгаарт тулмагц дараагийн холболт ээлжээ хүлээн саатна. Ийнхүү бусад компьютертэй холбогдох холболт хүлээгддэгээс болж нэтээс таталт хийх хурд дагалдан унадаг байна. Энэ нь ялангуяа Vuze (Azureus), BitTornado, µTorrent, BitComet, eMule гэх мэт файл хуваалцах Р2Р (Peer-to-Peer) программын ажиллагааг "уядаг" хүчин зүйл болдог байна. Компьютерт P2P программ байнга ажилладаг нөхцөлд вэб браузерийн ажиллагаа мэдэгдэм удаашраад эхэлбэл холболтын тоо хязгаартаа тулсны шинж юм. Давхцсан TCP/IP холболтын тоо хязгаартаа тулж буй эсэхийг Windows-ийн Event Viewer-ийн лог файлаас хялбархан шалгачхаж болно. Үүний тулд Control Panel - Administrative Tools - Computer Management-д нэвтэрч System Tools дотор Event Viewer хэсгээс System лог файлийг нээгээд баруун талын цонхон дотор шар өнгөтэй Warning (Анхааруулга) байвал хулганы зүүн товчлуураар давхар дарж нээж үзнэ.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: T.T.S
|
|
Monday, 09 July 2007 |
|
Энэ удаа бид та бүхэнд зөөврийн ноутбуук компьютерийн батерейны хугацааг хэрхэн уртасгаж болох талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ. Мэдээж батерейны үйл ажиллагаа түүний цэнэг хадгалах багтаамжийн тогтоосон хэмжээ, ноутбуукт агуулагдах дотоод эд ангийн хүчин чадлаас шууд хамааралтай боловч хэрэглэгч доорх зөвлөмжүүдийг дагаснаар батерейныхаа ажиллагааг бага ч гэсэн хугацаагаар уртасгах боломжтойг мэдэхэд илүүдэхгүй.
1. Дефрагментлэж байх - Хатуу дискээ та байнга дефрагментлэж байх нь батерейны ажиллагааг уртасгах чухал нөлөөтэй. Учир нь батерей нэлээд иддэг эд ангиудын тоонд хатуу диск зүй ёсоор орно. Диск хэдийчинээ бага ажиллана, төдийчинээ батерейнд хэмнэлттэй. Дискний унших толгой фрагментлэгдсэн өгөгдлийг хайж дискийг удаан хугацаагаар ашиглах ба тэр хэмжээгээр батерейны цэнэг хорогдоно гэсэн үг. Тиймээс дискээ байнга дефрагментлэж доторх тасарсан өгөгдлийг нэгтгэж байх нь бүтээмжийг өсгөөд зогсохгүй эцсийн дүндээ батерейг чинь хэмнэх нь байна. (Мэдээж энэ үйлдлийг үндсэн тэжээлд холбосон үед гүйцэтгэх нь ойлгомжтой!) Mac OSX үйлдлийн системүүд нь фрагментчлэлийн автомат үйлдлүүдтэй байдаг тул энэ арга Apple системд хамаарахгүй байж болох юм.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: T.T.S
|
|
Saturday, 30 June 2007 |
|
Компьютерийг хэсэг хугацаанд ашигласны эцэст анх шинэхэн үйлдлийн систем суулгасны дараах үе шигээ найдвартай түргэн ажиллах нь буурч, үйлдлийн систем "зуурч" эхэлдгийг манай хэрэглэгчид мэдэж байгаа байх. Учир нь үйлдлийн систем байнга давталттай ашиглагдаж байсан файл болон шинээр программ суулгахад шаардагдсан зарим файлуудыг түр хавтсанд хийн хадгалж байдаг. Хэдийгээр бид шаардлагагүй болсон программаа устгадаг ч уг программ нь устахдаа өөртөө хамааралтай бүх зүйлээ "хамт авч оддоггүй" бөгөөд үйлдлийн системд ямар нэг хэмжээгээр "ул мөрөө" үлдээж орхидог байна.
Ялангуяа интернэт холболтой үед энэхүү хадгалагдсан "хог новшнууд" бүр ч ихсэх нь ойлгомжтой. Цахим хөтөч бүр таны зочилсон цахим хуудсуудыг бүтээж буй зураг, флэш зэрэг өгөгдлүүдийг дараагийн удаа уг хуудсыг түргэн ачаалах үүднээс хэрэглэгчийн компьютер дээр хадгалж орхидог байна. Мэдээж энэ нь таны байнга зочилдог хуудсыг түргэн ачаалахад тустай ч тохиолдлоор ороод гарсан, дахин хэзээ ч орохгүй хуудсуудын мэдээллүүдэд тусаа өгөхгүй эд юм. Эдгээр шаардлагагүй мэдээллүүд нь таны хатуу дискний ашигт зайг бууруулах, үйлдлийн систем тодорхой хэмжээгээр удаан ажиллахад зарим талаар нөлөөлж эхэлнэ. Тиймээс хэрэглэгч бүр зарим үед эдгээр хэрэггүй зүйлүүдээсээ салж үйлдлийн системээ цэвэрлэж байх нь чухал.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: T.T.S
|
|
Saturday, 19 May 2007 |
|
Бидний ихэнхийн маань хэрэглэдэг Windows ХР үйлдлийн систем өөрийн Disk Defragmenter хэрэглүүртэй. Программ, тоглоом, дуу, зураг зэрэг ямар ч файлыг компьютерт суулгах үед үйлдлийн систем өгөгдлийг хатуу дискэндэх хамгийн эхний сул блок "нүхнээс" эхлүүлэн байршуулж эхэлдэг. Хэрэв таны үйлдлийн систем дөнгөж шинээр суусан эсвэл өгөгдөл хуулж буй хатуу диск чинь шинэ, хоосон байсан бол өгөгдөл хоорондоо тасралтгүй залгаа байдалтайгаар байршина. Харин эсрэгээр үйлдлийн систем болон хатуу диск хэрэглээд нэлээд удсан, өмнө нь олон удаа өгөгдөл бичиж устгаж байсан тохиолдолд өгөгдлүүд хоорондоо тасарсан, "хамт байх" магадлал буурах болно. Ийнхүү удаан хэрэглэгдэж өмнө нь олон удаа өгөгдөл бичиж устгаж байсан систем, хатуу дискийн ажиллагааны хурд удаашрах нь элбэг. Учир нь нэгэнт хоорондоо залгаатай бус байрласан өгөгдлүүдийг хатуу дискний уншигч толгой эрж хайн илүү гүйлт хийж цаг алдаж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл хатуу дискэнд фрагмент буюу тасархай өгөгдлүүд үүсэж байгаа юм.
|
|
Цааш нь унш...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 8 - 21 |