Нүүр arrow Software
Advertisement
Software news
Google Chrome - GPU хурдасгуур Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Tuesday, 31 August 2010
Орчин үеийн вэб технологи компьютерийн хүч нөөц ашиглах хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа одоо үед, хэрэглээнд өргөн тархсан ихэнх вэб браузэр үйлдвэрлэгчид график боловсруулах ажиллагааг компьютерийн төв процессорт бус, график дэд системд "үүрүүлэх" төлөвлөгөөтэй байгаа юм. Удахгүй шинээр гарах ёстой Microsoft Internet Explorer 9 болон Firefox 4 браузэрт хуудас дүрслэн гаргах ажиллагааг дэмжих хардвэйр график хурдасгууртай байх талаар хэвлэлд урьд нь гарч байсан бол Chrome браузэр ч мөн ийм тодорхой төрлийн вэб контентийг хардвэйр хурдасгууртай дэмжих тухай Google мэдээллээ .

Google Chrome GPU
Цааш нь унш...
 
Firefox 4 хувилбар хардвэйр хурдасгууртай болно Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Monday, 23 August 2010

Firefox 4 вэб браузэрийн дөрөвдэх бета версээс эхлэн орчин үеийн график процессорын тусламжтай вэб хуудас рендэрлэх технологи ашиглах гэж байна.
Энэхүү шинэ фүнкц нь Windows 7 интерфэйсийн бүрдэлд багтдаг Direct2D-д суурилах бөгөөд дүрс болон текст визуалжуулах ажиллагааны тодорхой хэсгийг төв процессороос видеопроцессорт шилжүүлэх замаар вэб хуудас зураглах хурдыг ихэсгэж, браузерийн ерөнхий бүтээмжийг сайжруулах юм.

Firefox logo

 

Цааш нь унш...
 
Adobe компани Apple-ийг шүүмжилж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Sunday, 09 May 2010
Сан-Францискод болж өнгөрсөн Web 2.0 Expo арга хэмжээний үеэр Adobe компаний flash технологийг HTML5-тай сөрөгцүүлсэн Стив Жобсын нээлттэй захидалтай холбогдуулан Adobe компаний программ хангамжийн ерөнхий архитектор Кэвин Линч  (Kevin Lynch) Apple компанийг хэрэг дээрээ технологитой хамаагүй, улс төр, шүүхийн заргаар хөөцөлдөж байна гэж өгүүлэв. Тэрээр Apple-ийн үйл ажиллагааг ханаар хүрээлсэн цэцэрлэгтэй зүйрлээд, харин Adobe компани программ хангамжийг нэг удаа бүтээгээд янз бүр төхөөрөмж дээр ажилладаг байгаасай хэмээн хүсдэг гэлээ. "Хэрвээ одоо болж байгаа явцыг харах аваас Америкийн 1800-гаад оны төмөр зам санагдуулна. Тэр үед төмөр замын сүлжээний тодорхой хэсэг эзэмшигчээсээ хамаараад өөр өөр өргөнтэй байлаа. Ачаагаа бусдын төмөр замаар дамжуулах тохиолдолд бүгдийг нь буулгаж өөр вагонд ачихаас аргагүй болно. Ганц вагоноор төмөр замын өөр өөр хэсгээр явж өнгөрөх аргагүй."
 
Adobe logo
Цааш нь унш...
 
Flash ба iPhone - Аль нь хаалттай вэ? Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Sunday, 02 May 2010
Apple корпорацийн тэргүүн Стив Жобс (Steve Jobs) саяхан тус компаний албан ёсны сайт дээр Apple-ийн мобайл бүтээгдэхүүн яагаад Adobe Flash дэмждэггүй, хэрэглэдэггүйн учрыг тодорхой тайлбарласан нээлттэй захидал нийтлэв.

Гол учир нь Apple компани хөндлөнгийн гуравдагч талаас хамааралтай хаалттай платформын оронд HTML5 гэх мэт нээлттэй стандарт ашиглахыг илүүд үзэж байгаатай холбоотой аж. Стив Жобсын захидалд Flash-ийн техник согог, удаан ажиллагаатай холбоотойгоор iPhone, iPad төхөөрөмжид уг технологийг ашиглахаас зайлхийх үндэслэл болсон зургаан шалтгааныг тодорхой тайлбарлажээ. Эдгээр шалтгаанд Flash технологи нь H.264 гэх мэт шинэ формат дэмжихгүй хэт удсанаас (саяхан H.264 дэмждэг болсон!) одоогийн бараг бүх Flash вэбсайтын видео материалыг мобайл процессорт байхгүй хуучин декодерыг программын түвшинд хэрэглэж үзэхээс аргагүй болж байна. Үүнээс шалтгаалан мобайл төхөөрөмж зайгаараа ажиллах хугацаа H.264-тэй харьцуулахад тал хүрэхгүй болтлоо унана.
 

Steve Jobs

"Алим"-ний сурталчилгаанд

 Стив Жобс, 1984 он

Стив Жобс

айФоны- "сурталчилгаа"-нд

Стив Жобс, 2007 он 

 
Цааш нь унш...
 
Шинэ хатуу диск нэвтрэх хэрээр Windows XP хэрэглээнээс шахагдана Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Friday, 12 March 2010
Windows XP үйлдлийн систем хэрэглээний тархац болон хугацаагаараа Microsoft-ийн бүтээгдэхүүн дотор үнэмлэхүй аварга хэвээрээ байна. Хатуу дискний гол үйлдвэрлэгчид ирэх оноос эхлэн Western Digital компаний "advanced format" хэмээх шинэ форматыг бүтээгдэхүүндээ нэвтрүүлэхээр шийдсэнтэй холбоотойгоор Windows XP үйлдлийн систем хэрэглэгчдийн тоо эрс буурч болзошгүй. Шинэ форматын дагуу соронзонт дискний физик секторын хэмжээ 512 байтаас 4 килобайт болж өсөх юм.
 
Windows 7 XP mode
Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 5 - 167