Advertisement
Mobile Phone
iPhone 3G S - jailbreak бэлэн гэхдээ ... Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Wednesday, 01 July 2009
Apple logoУдтал хүлээлгэсэн Apple iPhone 3G S-ийн jailbreak-ийг амжилттай хийж дууслаа хэмээн iPhone Dev Team мэдэгдлээ. Хаклах хэрэглүүрийн шинэ хувилбарыг шууд нэтэд байрлуулж болох ч Apple-д боломж олгохгүйн тулд түр хүлээж байгаа аж.
"Бид хэрэглүүрийг шууд одоо гаргачих юм бол Apple системийн цоорхойг дор нь засчихна. Гэтэл цоорхой бөглөгдснөөс хойш iPhone худалдан авсан хэрэглэгч уг jailbreak ашиглан эвдэх боломжгүй болно" хэмээн Dev Team тайлбарласан байна.  
 
iPhone 3G S

Цааш нь унш...
 
Ирэх жилээс бүх гар утсанд нэг цэнэглэгч Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Tuesday, 30 June 2009
ARS Technica logoӨөр өөр үйлдвэрлэгчдийн ялгаатай янз бүр гар утсанд тохирдог универсаль цэнэглэгчийн стандарт бий болгохоор гар утас үйлдвэрлэгч дэлхийн гол том үйлдвэрлэгчид хэлэлцэн тохирлоо. Эдүгээ хүртэл гар утас үйлдвэрлэгчид шинэ утас болгондоо зөвхөн тодорхой загварт таардаг цэнэглэгч дагалдуулдаг байсан бол ирэх жил iPhone-оос авахуулаад BlackBerry, Nokia, Sony Ericsson-ийн үйлдвэрлэдэг загварууд хүртэлх ялгаатай брэндийн утсыг ганц төрлийн цэнэглэгчээр цэнэглэдэг болох юм. 
 
Европын Комиссоос санаачилсан уг төсөлд нэгдсэн Apple, Nokia, Samsung, LG, Research In Motion, Sony Ericsson, Motorola, NEC, Qualcomm, Texas Instruments гэсэн арван компани шинэ оноос Европод борлуулах бүтээгдэхүүндээ нийтлэг нэг төрлийн цэнэглэгч ашиглахаар болж байна. Дээрх арван компани европын гар утасны зах зээлийн 90 хувийг атгаж байгаа юм. Эдгээр үйлдвэрлэгчдийн Европод зарагдах гар утас BlackBerry зэрэг загварт угаасаа стандарт болсон микро USB коннектор ашиглан хост компьютер юм уу цэнэглэгчээс 5В, 500мА-ийн тэжээл авдаг болно.  
 
Micro USB for mobile phone
Ирэх жилээс хог болох учиртай цэнэглэгчүүд
ЕвроКомиссын дэд ерөнхийлөгч Гюнтэр Вэрхюгэний гарт

Цааш нь унш...
 
Android төхөөрөмж 900% өснө Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Wednesday, 13 May 2009

Android LogoAndroid платформыг бүтээж, хөгжүүлэгч Google компани бүтээлдээ онцгой найдлага тавьж, шинэ үйлдлийн системтэй төхөөрөмж мэдэгдэхүйц олширно хэмээн тооцоолж суугааг задлан шинжилгээний Strategy Analytics компаний шинжээчдийн судалгаа батлаж байна. Шинжээчид 2009 оны эцэс гэхэд Android бүхий төхөөрөмжийн борлуулалт өнгөрсөн жилийнхээс 10 дахин нэмэгдэж 8 сая нэгжид хүрнэ гэж үзэж байна.

 

 Samsung i7500

"Гүүглфон" - Samsung i7500

Цааш нь унш...
 
Android платформ 2012 онд iPhone-ийг гүйцэж түрүүлнэ Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Friday, 13 March 2009
Android PlatformApple iPhone смартфоны өргөн тархац, масс борлуулалттай Android платформыг харьцуулах болоогүй мэт боловч энэ нь цаг хугацааны асуудал төдий хэмээн Informa Telecoms & Media компаний шинжээчид дүгнэлт хийгээд байна. Тус компаний хамгийн сүүлийн тайлан мэдээний дүнгээс үзэхэд Android платформтой смартфоны борлуулалт 2012 он гэхэд iPhone-ий борлуулалтыг гүйцэж түрүүлэхээр байна. Google өнгөрсөн оны 8-р сард Android үйлдлийн системд ажилладаг программ боловсруулахад зориулагдсан SDK-ийн анхны бета верс гаргаснаас хойш ердөө сарын дараа анхны Android смартфон болох G1 (HTC Dream), дахин нэг сарын дараа хоёрдахь загвар - HTC Magic зах зээлд гарчээ. G1 утасны албан ёсний нийлүүлэгч болох английн T-mobile UK компанийн нийт гэрээт борлуулалтын 20%-ийг хэдийнээ анхны Android смартфон загвар эзлэх болжээ.
 
G1 vs iPhone
Цааш нь унш...
 
 

Форумд

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:1 зочин холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-08 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа