|
Бичсэн: PhoenixOB
|
|
Monday, 30 August 2010 |
Өргөн хүрээ хамардаг хагас дамжуулагч бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлээ цаашид өргөжүүлэх төлөвлөгөөндөө тулгуурлан өмнөд Солонгосын Samsung Electronics Co. Ltd энэ арван жилийн дунд үе гэхэд хагас дамжуулагч бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээгээр Intel-ийг гүйцэж магадгүй байгаа талаар уг салбарын шинжээчид тооцоолж байна. Ердөө тав, аравхан жилийн өмнө Samsung компани Intel-ийг гүйцэж түрүүлэх тухай санаа үлгэр мэт байсан ч 1999-2009 оны хооронд Samsung-ийн интеграл схемийн орлого жилд 13,5%-ийн өсөлттэй байхад Intel мөн хугацаанд дундажаар 3,4%-иар өсөж ирсэнийг зах зээлийн судалгааны IC Insights Inc. тэмдэглэж байна. Тус компаний шинжээчид энэхүү хурдацыг харгалзан үзээд Samsung хагас дамжуулагч бүтээгдэхүүний борлуулалтаар 2014 он гэхэд Intel-ийг гүйцэж болзошгүй хэмээн үзэж байна.
Олон арван жилийн турш хагас дамжуулагчийн №1 үйлдвэрлэгч явж ирсэн Intel гол нь микропроцессорын үйлдвэрлэлээр ноёлох байр суурь эзэлдэг. Харин олон жил №2 үйлдвэрлэгчийн байранд байгаа өмнөд солонгосын Samsung компани DRAM, NAND флэш санах ойн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, микроконтроллерын голлох үйлдвэрлэгчийн нэгэнд тооцогдож ирсэн бөгөөд микропроцессор, утасгүй холбооны чип, болон чипний захиалгат үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ өргөжүүлж байгаа юм.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Wednesday, 05 May 2010 |
|
Superspeed USB буюу шинэ үеийн USB 3.0 контроллерийг одоохондоо зөвхөн NEC компани нийлүүлж байгаа боловч энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Asustek Computer-ийн охин компани ASMedia Technology болон VIA компаниуд өөрсдийн контроллер үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Харин Intel компани чипсетэндээ USB 3.0 дэмжлэг үүсгэхэд яарахгүй байгаа нь тус компани оптик сувгаар мэдээлэл хурдтай дамжуулах илүү ирээдүйтэй технологийг Light Peak гэсэн томъёолсон нэрийн дор ид боловсруулж байгаатай холбон тайлбарлаж байна. Энэ хавар Бээжинд болж өнгөрсөн Intel хөгжүүлэгчдийн форумын үеэр болон энэ долоо хоногт Бельгийн Брюсселд болсон судалгааны үзүүлэх арга хэмжээний үеэр тус компани Light Peak технологийн талаар товч үзүүлэн туршилт танилцуулсан юм. Туршилтанд Light Peak технологи дэмждэг ноутбүүкийг гадаад монитор болон HD видеокамертай USB кабельд хавсаргасан оптик мяндсан (optic fiber) холболт ашиглан холбож сонирхуулжээ. Одоогоор Light Peak нь хоёр чиглэлдээ 10 Гбит/с хурдтай мэдээлэл дамжуулах чадвартай байгаа боловч дараагийн арван жилд уг үзүүлэлт даруй 10 дахин өсөх боломжтой гэгдэж байна. Оны эцсээр боловсруулж дуусгахаар төлөвлөөд байгаа Light Peak технологитой бүтээгдэхүүний түрүүч нь ирэх жилээс гарах ёстой.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Monday, 03 May 2010 |
Микропроцессорын дэлхийн хамгийн аварга үйлдвэрлэгч Intel корпорацийн гүйцэтгэх захирал, захирлуудын зөвлөлийн дарга агсан удахгүй Russian Silicon Valley буюу Орос Цахиуртын хөндийг үүсгэх учиртай байгууллагын удирдлагад оролцохоор боллоо. Intel-ийн хуучин гүйцэтгэх захирал Крэйг Баррет (Craig Barret) шинэ компаний төслийн удирдлагын ажиглах зөвлөлд оролцохоор болсон тухай Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Димитрий Медведев Оросын эдийн засгийг боловсронгуй болгох, технологийн талаар хөгжүүлэх ерөнхийлөгчийн комиссын хуралдаан дээр мэдэгдэв. Дэлхийн шилдэг бизнесмений нэг, эдүгээ 70-тай Крэйг Баррет нас өндөр болсонтой холбоотойгоор Intel-ийн гүйцэтгэх захирлын албаа 2009 онд тавьж өгсөн юм.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Monday, 12 April 2010 |
|
2010 оны 6 сарын 11-нээс 7 сарын 11-ний хооронд Өмнөд Африкийн БНУ-д болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурван хэмжээст форматаар дамжуулахтай холбогдуулан FIFA болон Sony компаниас мэдэгдэл гаргалаа. Дэлхийн аварга шалгаруулах 2010 оны тэмцээнд нийт 64 тоглолт болохоос 25-ийг нь 3D форматаар дамжуулах юм. Үзэгчдийн сонирхлыг хамгийн их татаж болзошгүй тоглолтыг аль болох 3D форматаар дамжуулахаар бодож сонголт хийнэ хэмээн FIFA амлаж байна. 
|
|
Цааш нь унш...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 8 - 33 |