Advertisement
Gadget
2010 онд Blu-ray тоглуулагчийн зардал 50 доллар хүртэл буурна Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Sunday, 21 June 2009

Blu-Ray Disc logoТайван дахь оптик диск хөтлүүр (ODD) үйлдвэрлэгчид ирэх жил Blu-Ray диск (BD) тоглуулагчийн үйлдвэрлэлийн зардал 50 доллар болтлоо буурна гэж үзэж байна. Энэ нь зах зээлд хямд BD тоглуулагч гарах, ердийн хэрэглэгчид шинэ форматад эрчимтэй шилжих таатай суурь болж өгнө.

DigiTimes-д иш авсан нэр нь тодорхойгүй ODD үйлдвэрлэгчийн тооцоогоор Blu-Ray тоглуулагчийн үйлдвэрлэлийн зардал эдүгээ 100 орчим доллар болдог байна. Уг зардлын 50 доллар орчим нь тоглуулагчийн хамгийн үнэтэй эд анги болох хөх лазерийн толгойн бүрдэлд (pickup head) ноогддог. Чипсетийн үнэ 25% болдог. Үүнээс гадна BD тоглуулагчид шаардлагатай бусад эд ангийн патент эзэмшигчдэд төлөх технологийн лицензийн төлбөрт 9.50 доллар төлнө.

Magnavox RNB500MG9 Blu-ray player

АНУ-ын зарим дэлгүүр refurbished Magnavox RNB500MG9 Blu-ray тоглуулагч 99 доллараар зарж байна

Цааш нь унш...
 
Sony PSP Go - товоосоо өмнө тарсан мэдээлэл Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Monday, 01 June 2009
PSP Go logoЛос Анжелест 6 сарын 2-ноос 4-ний хооронд зохиогдох E3 Expo (Electronic Entertainment Expo) - компьютер, видео тоглоомын үзэсгэлэн худалдааны үеэр Sony компани шинэ үеийн PSP Go хэмээх тоглоомын портатив консолийг сэтгүүлчдэд албан ёсоор сонирхуулахаар амласан юм. Товлогдсон хугацаанаас өмнө нэтэд тарж амжсан мэдээллээс удаан хүлээлгэсэн энэхүү төхөөрөмжийн талаар товч сонирхох боломжтой болов. 
 
Sony PSP Go
Цааш нь унш...
 
Шинэ цомогтой USB мемори Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Saturday, 14 February 2009
Hamasaki AyumiAudio CD буюу аудио компакт диск чихэнд сонсогдох дууны чанарын хувьд пянз хэмээх эртний дурсгалт винил дисктай харьцуулахад хэт хахир, хатуу хэмээн үздэг аудиофилүүд одоо ч цөөнгүй. Тийм ч болохоор сонсголын нарийн мэдрэмжтэй хөгжмийн хорхойтнууд МР3-аар шахсан дууг сайн сонголт гэж хэлэхгүй нь ойлгомжтой.
 
Харин хайртай дуучны тань шинэ концертыг дэгжин USB флэш санах ойд МР3-аар "савлаад" зарж байвал сонголт хэрхэхийг хэлэхэд хэцүү.
Hamasaki Ayumi USB
Цааш нь унш...
 
Gyration хөдөлгөөн мэдрэгч удирдлага Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Tuesday, 09 September 2008

M2000 Travel Air-Mouse мэтийн хөдөлгөөн мэдрэгч бүтээгдэхүүнээрээ танил болсон Movea нь өнөөдөр Gyration Air Music Remote хэмээх компьютерийн хулганы үүргийг гүйцэтгэгч олон тталын ашиглалт бүхий алсын удирдлагыг борлуулж эхэллээ. Хөдөлгөөн мэдрэгч энэхүү удирдлага нь  $180-оор таных болох боломжтой. Хүсвэл та $230 төлөөд компьютерийн утасгүй гарын хамт авч болно.

Цааш нь унш...
 
 

Форумд

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:2 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-09 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа