Advertisement
Office
Microsoft Office Ultimate 2007 оюутнуудад хямдарлаа Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Saturday, 15 September 2007

 Хэдийгээр OpenOffice болон StarOffice зэрэг албан бичиг баримт боловсруулах олон программууд бий ч Microsoft-ийн Office шиг хэрэглэгчдийн таашаалыг хүлээж стандарт хэрэглээ болж чадсан нь ховор.

Office-ийн сүүлчийн шинэ OEM Office 2007 хувилбар өнгөрсөн оны 11 сарын 30-нд бэлэн болж, эцсийн хэрэглэгчдэд зориулсан retail хувилбарууд энэ оны 1 сарын 30-наас гадуур худалдаанд гарч эхэлсэн.

Microsoft-ийн энэхүү бүтээгдэхүүнд нэг өрсөлдөгч бий нь түүний үнэ юм. Microsoft Office Home and Student хувилбараас Microsoft Office Ultimate 2007 хувилбар хооронд та чамгүй өндөр $149 - $679 төлөх шаардлагатай болно. Гэтэл бараг ижил үүрэг гүйцэтгэх OpenOffice бa StarOffice программууд интернэтэд үнэгүй байж байгаа нь Microsoft-ийн хувьд шинэ "маркетинг" хийхэд хүргэжээ.

Цааш нь унш...
 
2007 MS Office System - туршилт дууслаа Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Tuesday, 07 November 2006

MS Office 2007Microsoft корпораци Office 2007-гийн бета туршилтийн хөтөлбөр дуусгавар болсон тухай мэдэгдлээ. Шинэ офисийн багцийн код үйлдвэрлэлд нэгэнт шилжиж, 11 сарын 30-наас эхлэн RTM верс үйлдвэрлэгчдэд, харин ирэх оны эхнээс эхлэн жижиглэн худалдаагаар дамжин хэрэглэгчдийн гар дээр очиж эхлэнэ. Шинэ 2007 Office System RTM-д урьд илэрсэн олон тооны алдаа засагдаж, бүтээмж сайжирснаас гадна зарим программуудад шинэчлэл хийгджээ.
Энэхүү чухал үйл явдалд зориулан Microsoft Office Online төрхөө өөрчилсөн байна. Туршилтын хувилбар ашиглаж байгаа хэрэглэгчдийн хувьд хугацаа дуусмагц шинэ версийг худалдан авах боломжтой.

- www.microsoft.com -

 
Office 2007 Beta-г татахад төлбөр төлнө Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Monday, 31 July 2006

 Microsoft ирэх долоо хоногийн Лхагва гаригийн 18 цагаас (номхон далайн бүсийн цагийн хуваариар) эхлэн өөрийн Office 2007 Beta 2 программыг туршигчдаас таталт тутамд  1.50 ам.долларын хураамж авч байхаар болжээ. 

Microsoft-ийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Office 2007 Beta 2 нь өнгөрсөн 5 сараас хойш  3 сая удаа буюу тооцоолж байснаас 5 дахин олон удаа татагдсан. Тиймээс энэхүү хүраамжийг бий болгосноор сервертэй холбоотой гарч буй зардлыг бууруулахад нэмэр болох юм гэжээ.

Office 2007 Beta программ хэрхэн болсныг та тэдний вэб суурилсан test drive Beta 2-аар туршин үзэж болох бөгөөд харин өөрийн компьютер дээр үзэхэд заавал  татан авч суулгах хэрэгтэй аж.

Тиймээс Office 2007 Beta 2 программыг туршиж үзэхийг сонирхож байгаа хэрэглэгчид төлбөртэй болохоос нь өмнө яаравчлаарай. Татахын өмнө бүртгэл заавал шаардагдаж байгааг анхаарна уу

-CNet News- 

 
Office 2007 хойшлогдлоо Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Friday, 30 June 2006

ImageMicrosoft компаний мэдэгдсэнээр тэдний оффис хэрэглээний программ болох Office 2007 өнгөрсөн 3 сарын дотор төлөвлөсөн хугацаанаасаа 2 дахиа хойшлогдлоо. Өмнөх төлөвлөгөөгөөр бизнес ангиллын хэрэглэгчдэд зориулсан хувилбар 10 сард, энгийн хэрэглэгчдэд зориулсан хувилбар 2007 оны 1 сард хэрэглэгчдийн гар дээр очих ёстой байсан боловч хувилбар тус бүр энэ оны сүүл болон ирэх оны эхэн болж тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон аж. Энэ нь  тэдний шинэ үйлдлийн систем болох Windows Vista албан ёсоор гарах хугацаатай давхцаж байгаа бөгөөд таамаглаж байгаагаар зориуд хойшлуулсан компанийн бодлого бололтой.

TechReport-

 
 

Форумд

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:4 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-09 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа