Advertisement
Desktop PC
80 Plus Platinum - Шинэ сертификат Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Sunday, 13 December 2009

80 Plus LogoГлобал дулаарлыг саатуулан удаашруулахын тулд хүний үйл ажиллагаанаас шалтгаалан агаар мандалд ялгарч байгаа нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгах талаар улам бүр идэвхтэй арга хэмжээ авах боллоо. Цахилгаан хэрэгсэлд янз бүр цахилгаан хэмнэлтийн технологи эрчимтэй нэвтрүүлж, нефтийн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг гибрид болон цахилгаан автомашинууд агаар мандалд ердийн автомашиныг бодвол хорт бодис бага ялгаруулж, шатахуун идэмхий автомашины хэрэглээ тогтвортой буурч байна.

Компьютерийн хэрэглээнд ч дээрхийн нэгэн адил цахилгааны үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээ үүсгэхтэй холбогдсон арга хэмжээ байнга авч байгаа юм. Компьютер бүрдэл, эд ангиудад хожим нь хаягдах тохиолдолд хүрээлэн буй орчныг бохирдуулах бодис ашиглахаа больж, процессор болон видеокартанд цахилгаан хэмнэлтийн ажлын горим үүсгэх болов.

80 Plus Logos

АНУ-д ашигт үйлийн коэффициент сайтай тэжээлийн блок ашигладаг компьютер болон өгөгдлийн серверүүдийг сертификатжуулах 80 Plus хэмээх хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн юм. Уг хөтөлбөрийн дагуу PFC (Power Factor Correction) буюу чадлын коэффициентийн коррекцтой, ханын цахилгааны суурь залгуураас авч байгаа өндөр хүчдлийн хувьсах гүйдлийг компьютер машинд зориулагдсан нам хүчдлийн тогтмол гүйдэл болгохдоо доод тал нь 80 хувийн ашигт үйлийн коэффициенттэй тэжээлийн блоконд 80 Plus сертификат олгодог болжээ. Сертификатын дагуу тэжээлийн блок хөнгөн, хагас болон бүрэн ачаалалтай үедээ 80%-иас доошгүй АҮК-той байх ёстой. Эдүгээ 80 Plus сертификаттай бүтээгдэхүүнд дэсктоп болон сервер компьютерээс авахуулаад өгөгдөл боловсруулах төвийн аппликац хүртэл хамардаг болоод байна.  

Цааш нь унш...
 
AMD Vision Technology Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Saturday, 12 September 2009

Одоогоос хэдхэн жилийн өмнө хэрэглэгчдийн шинэ компьютер авахдаа анхаардаг гол хэмжүүр нь процессорын хурд буюу гигагерц байдаг байсан бол өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдсөн болохыг та бүхэн мэдэж байгаа байх. Системийн төв процессор үйлдвэрлэгчдийн Мурын хуульд суурилсан “Гигагерц” өрсөлдөөн эцэстээ мухардалд орж процессорын архитектур илүү ухаалаг, бүтээмж өндөртэй байх шаардлага төрснөөр загварын нэршилгээ ч дан ганц гигагерц хэмжүүрт тулгуурлахаа болиж, элдвийн тоо үсэг нэртэй холилдсон загварууд хэрэглэгчдийн толгойг эргүүлж эхлэх болсон билээ.

Өнөөдрийн энэ график болон интернэт технологийн хурдтай хөгжил ачаалал, хэмжээ ихтэй медиа өгөгдлүүд нь системийн төв процессороор зогсохгүй график карт, санах ой, хатуу диск гэх мэт компьютерийн бусад эд ангиудыг хүртэл дээрх хэрэгцээг хангахуйц түвшинд техникийн үзүүлэлттэй байхыг шаардах болсон нь ойлгомжтой. Энэхүү хэрэгцээг хангахуйц хэмжээний чадалтай компьютерийг хэрэглэгч худалдан авахад ойлгомжтой болгох зорилгоор AMD нь AMD Vision хэмээх маркетингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.

Цааш нь унш...
 
Шинэ Skulltrail хоёр янз Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Monday, 06 July 2009

ImageIntel процессортой олон цөмт дэсктоп системийн тухай хоорондоо зөрөөтэй мэдээлэл гарч байгаа. Нэг талаас LGA 1366 платформ, Intel X58 чипсетэд зориулсан 32 нм-ийн 6 цөмт Gulftown процессор 2010 оны эхний хагаст гарах ёстой. Нөгөө талаас зарим интернэт эх сурвалжид найман цөмт Nehalem-EX процессорыг үнэтэй дэсктоп системд ашиглах талаар бичиж байна. 

Skulltrail 

Цааш нь унш...
 
Швейцар "Цагаан уул цэцэг" Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Monday, 29 June 2009
Million Dollar pc logoКэйс моддингийн төрөлд хамаарах Edelweiss хэмээх ер бусын загварыг Швейцарийн Пиүс Гигер (Pius Giger) урлажээ. 2006 онд анх бүтээсэн загвар дээрээ тулгуурлан төгөлдөржүүлсэн энэхүү "Цагаан Уул Цэцэг" техникийн болон дизайны оновчтой бөгөөд өвөрмөц шийдэл олонтойн дээр үл анзаарагдам жижиг деталуудыг хүртэл нарийн бодолцож хийснээрээ онцгой. Усан хөргөлттэй уг кэйсэнд хөтлүүрүүд, график карт, тэжээлийн блокийг тус тусад нь байрлуулж ганган эффекттэй гэрэлтүүлэг ашиглажээ. 
 
Edelweiss Case
 
Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 8 - 24
 

Форумд

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:10 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-08 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа