|
Бичсэн: PhoenixOB
|
|
Friday, 22 May 2009 |
 Corsair Memory компаний инженерүүд өнгөрөгч лхагва гаригт Dominator GT загварын санах ойн модулийг лабораторийн нөхцөлд 2000МГц-ээс 2533МГц хүртэл өсгөсөн горимд ажиллуулж чадлаа. Рекорд амжилт тогтооход хөргөлтийн экстрим арга ашигласан эсэх талаар тодорхой дурдаагүй боловч санах ойн модулийг гурвалсан сувагтай горимд ажиллуулсныг онцлож байгаа тул практик хэрэглээнд нэвтрэх ач холбогдолтой юм. Intel Core i7 Extreme Edition 975 загварын процессор, EVGA X58 3X SLI Classified эх хавтантай системд 6ГБ-ийн Dominator GT гурвалсан сувагт бүрдлийг CL7 8-7-20 таймингтайгаар 2533МГц-д ажиллуулжээ.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Sunday, 10 May 2009 |
|
Эдийн засгийн хямралаас болж персонал компьютерийн эрэлт буурсан боловч өндөр бүтээмжтэй энтузиаст, гэймер компьютерийн эрэлт өсөж байгаа юм байна. Сайн чанарын санах ойн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг - Corsair Memory пүүсийн ерөнхийлөгч Энди Пол (Andy Paul) энэ жилийн эцэс гэхэд дийлэнх хос сувагт санах ойн бүрдэл 8ГБ-ийн хэмжээтэй болно гэж үзжээ .
"Миний бодлоор энэ оны сүүл гэхэд ихэнх хос сувагт санах ой 8ГБ-д шилжих байх. Санах ойн үнэ буурах хандлагатай хэвээр, Windows 7 ч гарах дөхөж байгаа тул хэрэглээний программ хөгжүүлэгчид 64 битийн санах ойн хаяглалтын давуу талыг гаргачихуйц программ, тоглоом бүтээх биз" хэмээн ноён Пол өгүүлэв.

|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: T.T.S
|
|
Monday, 29 September 2008 |
Компьютерийн санах ойн чип үйлдвэрлэгч аваргуудын нэг Samsung 50нм процессын чип бүхий DDR3 санах ойг бүтээж буй талаар мэдэгдсэн байна. Ингэснээр дээд тал нь 16GB хүртэл багтаамжтай, цахилгаан зарцуулалт багатай санах ойнуудыг угсрах боломжтой болох юм.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: T.T.S
|
|
Saturday, 28 April 2007 |
|
Санах ой болон бусад электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг Buffalo Technology Inc. шинэ үеийн DDR3 чипт суурилсан хамгийн анхны санах ойг үйлдвэрлэснээ зарлажээ. 1066MHz давтамж дээр CL7 латенц тохиргоогоор ажиллах Buffalo PC3-8500 санах ой нь 1.5V хүчдлээр тэжээгдэх юм.
Одоогийн зарим дээд ангиллын DDR2 санах ойнууд 1066MHz давтамж дээр CL5 латенц тохиргоогоор ажиллах чадвартай байгааг анхаарч үзвэл энэхүү DDR3 санах ой нь хурдын хувьд өмнөх үеийн бүтээгдэхүүнүүдээ гүйцэхгүй нь. Гэвч маш бага 1.5V цахилгаан зарцуулалт, харьцангуй өндөр 1600MHz давтамж дээр ажиллах нөөц, DDR2 санах ойгоос 2 дахин их 8-bit pre-fetch buffer, on-die termination (ODT), цахилгаан хэмнэх PASR (partial array self refresh) болон ASR (auto self refresh) онцлогууд, 5 - 10 хүртэл сунгагдаж болох CAS тохируулга зэрэг бусад олон техникийн давуу талууд шинэ технологийн DDR3 санах ойд байгаа аж. Buffalo 512MB хэмжээтэй PC3-8500 санах ойгоо $315 зарах бөгөөд 1GB (2x512MB) нь $627 өртөгтэй болох нь. Бүхэл 1GB PC3-8500 санах ойг $595 худалдаалах ба 2x1GB хэмжээтэй худалдан авах хэрэглэгч нь сэтгэл өвдөм $1180 үнэ төлөх хэрэгтэй аж.
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 8 - 26 |