|
Бичсэн: PhoenixOB
|
|
Monday, 30 August 2010 |
|
Хоёр жилийн турш үнэ буухгүй явж ирсэн NAND флэш санах ойн үнэ энэ оны эцэс гэхэд дахин гигабайт нь 1 долларын үнийн түвшинд хүртэл унах тул энэхүү транзисторт хадгалуур түгэн дэлгэрэхэд чухал алхам болж өгөх ёстой. Харамсалтай нь үнэ буурах процесс хоцрогдож яваа SSD-ний зах зээлийг өөд нь татахад хэтэрхий оройтсон хэмээн судалгаа шинжилгээний iSuppli үзжээ. Хамгийн сүүлд шинээр гарч ирсэн TLC (нэг үүрэнд гурван бит) төрлийн NAND флэш санах ой энэ оны сүүлийн улиралд 1,2 доллар, оны эцсээр 1 доллар хүртлээ хямдарна. Ердөө энэ оны эхний улиралд TLC санах ой дундажаар 1 гигабайт нь 1,8 доллар, MLC (нэг үүрэнд хоёр бит) санах ой 2.05 доллар байсантай харьцуулах юм бол үүнийг ноцтой үнэ уналтад тооцож болно. Үүний зэрэгцээ энэ нь аль хоёр жилийн өмнө MLC-ийн дундаж үнэ ердөө 90 цент хүртэл унасан тэр түвшинд буцаж очиж байгаа хэрэг юм. 
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Tuesday, 18 May 2010 |
|
Seagate компани корпоратив зах зээлд зориулагдсан 3 ТБ-ийн багтаамжтай SAS интерфэйс бүхий хатуу диск гаргахаар зэхэж байгаатай холбогдон персональ компьютер үүсэх үеэс уламжилж ирсэн зарим хуучин техник хязгаарлалтыг арилгах шаардлагатай болж байна. Өнгөрсөн зууны 80-аад онд үүссэн LBA (Logical Block Addressing) стандарт бүхий өгөгдөлд хандах, хаяглах аргаар ердөө 2.1 ТБ хүртэлх багтаамжтай хатуу дисктэй ажиллах бололцоотой. Long LBA стандарт ашиглан уг бэрхшээлийг шийдвэрлэж, хаяглах чадварыг нь ихэсгэх боломжтой ч уг шинэ стандартыг зөвхөн Windows Vista, Windows 7 үйлдлийн системийн 64 битийн верс, Linux-ийн тусгай верс л дэмждэг юм. Харин Windows XP үйлдлийн систем технологийн дэвшлээс гадуур үлдэх төдийгүй, 3 ТБ-ийн багтаамжтай хатуу диск ашиглах нөхцөлд ердөө 990 ГБ-г л "танина".
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: T.T.S
|
|
Wednesday, 07 April 2010 |
|
Western Digital-ийн 300GB багтаамжтай Velociraptor хатуу диск анх худалдаанд гарснаас хойш 2 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Үүнтэй зэрэгцэн анх чамгүй өндөр үнэтэй зарагдаж эхэлж байсан SSD дискнүүд хүртэл зах зээлийн жамаар нэлээд хямдарч “мэргэжлийн” тоглоомчдын хувьд машиныхаа хурд хүчийг нэмэгдүүлэн тоноглож болох эд ангиудын нэгд орж байгаа. SSD дискүүдтэй хурд багтаамж үнийн хувьд халз өрсөлдөж буй Western Digital-ийн өндөр хурдтай Velociraptor цуврал дискнүүд энэ удаа багтаамж илүүтэй VR200M загвараар бүл нэмж байна. Шинэ Velociraptor VR200M series дискүүд уламжлал ёсоор 10,000 эрг/мин хурдтай бөгөөд 450GB болон 600GB багтаамжтайгаар үйлдвэрлэгдэж байгаа аж.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Thursday, 24 December 2009 |
|
Western Digital компани хатуу дискний зайг илүү оновчтой ашиглаж, багтаамжийг нь сайжруулах Advanced Format хэмээх форматлах шинэ технологи нэвтрүүлж эхлэв. Хэрэглээнд байгаа хатуу дискүүд нь өгөгдлийг 512 байтийн секторуудад хадгалдаг. Сектор болгон Sync/DAM хэмээх оролтын блокоор эхлэхийн зэрэгцээ ECC буюу алдаа засах кодтой блок агуулдаг тул секторууд хоорондоо завсартай болдог байна. Western Digital энэхүү архитектурыг шинэчлэн сайжруулж 512-ийн оронд илүү том 4096 байт багтаадаг физик сектор ашиглахаар болжээ.
Шинэ Advanced Format технологи хэрэглэснээр тус бүрдээ найман Sync/DAM болон ECC блокын оронд ердөө ганц ганц блок ашиглах боломжтой. Үүний дүнд хатуу дискийг хуучин технологиор форматлахад сектор хоорондын завсарт сул үрэгддэг байсан 7-11%-ийн зайг ашигтай талбай болгон хувиргаж байгаа аж. Мөн шинэ Advanced Format-д илүү урт кодтой ECC блок ашиглаж байгаа тул өгөгдөл хадгалах найдвартай байдал давхар сайжирна.
|
|
Цааш нь унш...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 8 - 62 |