|
Бичсэн: PhoenixOB
|
|
Sunday, 11 April 2010 |
|
Intel компани дэсктоп компьютерт зориулагдсан Cougar Point код нэртэй 6-т цувралын чипсетийг ирэх оны эхний улиралд гаргах төлөвлөгөөтэй байна. Зургаат цувралд Q67, Q65, B65, H67, P67 гэсэн таван загвар багтаж байна. 32 нм-ийн технологийн процессоор үйлдвэрлэгдэх эдгээр чипсет нь Sandy Bridge код нэртэй шинэ бүлийн процессорууд дэмжих бөгөөд одоогийн Lynnfield/Clarkdale, Ibex Peak процессор, чипсетийн хослолыг орлох юм. Эдүгээ хэрэглэгчийн зах зээлд ноёлж байгаа Р55, Н67 чипсетийн оронд premium болон mainstream ангилалд H67, P67 чипсет шинээр байраа эзэлнэ. Учир нь Lynnfield, Clarkdale-үүд буюу Core i3, Core i5 (болон i7-8xx) процессор нь LGA1156 сокеттой бол шинэ Sandy Bridge процессор LGA1155 гэсэн шинэ сокет ашиглана.

|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Wednesday, 17 March 2010 |
|
Хос процессор бүхий гэйминг зориулалттай Skulltrail дэсктоп платформ дахин сэргэх тухай интернэтээр яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ оны 1 сарын эцэст EVGA компани хос LGA 1366 суурьтай Intel 5520 чипсет бүхий эх хавтангийн загвар танилцуулсан. Тухайн үед ийм эх хавтанд нэг дор 32 нм-ийн зургаан цөмт хос Core i7-980X Extreme Edition процессор ажиллаж чадна хэмээн тооцоолж байлаа.
Энэ удаа Intel компани 32 нм-ийн Xeon 5600 цувралын процессор шинээр гаргасантай холбоотойгоор EVGA компани LGA 1366 хийцтэй Xeon 5600, Xeon 5500 цувралын хос процессор дэмждэг Classified SR-2 эх хавтан бүтээлээ.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Wednesday, 08 July 2009 |
 Орчин үеийн бүхий л эх хавтанд BIOS эс бөгөөс тусгай софт-хэрэглүүр ашиглан гол хүчдэлийн үзүүлэлтүүдийг хянах бололцоотой байдаг ч нарийвчлалын хувьд төдий л сайнгүй. Ийм ч учраас оверклокчид болон энтузиастуудад зориулсан тусгай загварын эх хавтанд мультиметр ашиглан хүчдэл хэмждэг тусгай контакт үүсгэсэн байдаг. Одоохондоо иймэрхүү опц нь ихэвчлэн Asus Republic of Gamers, Foxconn Quantum Force, EVGA гэх мэт өндөр үнэтэй тусгай загварын эх хавтанд илүү хэрэглэгдэж байна. Тайваны MSI компани LGA 1156 хийцтэй процессор дэмждэг Intel P55 чипсетэд суурилсан эх хавтангийн бүх загвартаа хүчдэл хэмждэг контакт суурилуулах гэж байгаа тухай Bit-Tech сайтад мэдээллээ. V-Kit хэмээх нэртэй энэхүү фүнкцийг үүсгэхдээ эх хавтангийн урд захад процессор, санах ой, чипсетийн хүчдэл хэмжих зориулалттай контакт байрлуулсан байна. Хоёр газардуулгатайн ачаар зэрэг хоёр мультиметрээр хоёр хүчдэл хэмжих бололцоотой болжээ.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Tuesday, 07 July 2009 |
 Жил орчмын өмнөөс Gigabyte компани РСВ буюу хэлхээний хэвлэмэл хавтангийн үйлдвэрлэлд ордог зэс үеийг ердийнхөөс илүү зузаатгасан Ultra Durable 3 цувралын эх хавтан сурталчлах болсон билээ. Ердийн эх хавтан ихэвчлэн 35 мкм-ийн зузаантай зэс үетэй байдаг бол Ultra Durable 3 хавтангийн зэс үеийн зузаан 70 мкм юм. Хавтангийн зэс үеийг ийнхүү хоёр дахин зузааруулахад халуун цэгүүдээс ялгарах дулаан илүү хурдан сарнихаас гадна цахилгаан хэлхээний бүрэн эсэргүүцэл 50%-иар буурдаг тул эрчим хүчний алдагдал мөн төдийчинээ багасдаг аж.
|
|
Цааш нь унш...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 8 - 68 |