Advertisement
CPU
Intel Pentium G, Core i3, Core i5 бага ангилалын загварууд Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Tuesday, 05 January 2010
Intel Nehalem архитектурт шилжих ажиллагаа жил гаруй үргэлжилж байна. LGA 1366 контакт суурьтай Core i7 анхны процессорууд 2008 оны намар гарчээ. Үүнээс хойш бараг жилийн дараа 2009 оны 9 сард Lynnfield цөм, LGA 1156 контакт суурьтай Core i5, Core i7  дөрвөлсөн цөмт процессоруудаар хүрээгээ тэлсэн. Харин 1 сарын 3-наас шинэ микроархитектурт шилжих сүүлчийн шат эхэллээ.

Энэ удаа 84-284 долларын үнэ бүхий долоон процессор шинээр гарч байна. Clarkdale цөмд суурилсан энэ удаагийн процессорууд Hyper-Threading дэмждэг хос цөм, 4МБ-ийн хэмжээтэй гуравдагч түвшний кэш, график цөм, санах ойн хос сувагт контроллер болон PCI Express түгээгүүрийн контроллертой. Шинэ процессорын цөм хос кристалл бүхий савлагаатай. Үүний 32 нм-ийн технологийн процессоор үйлдвэрлэгдсэн арай жижиг кристаллд процессорын хос цөм, гуравдагч түвшний кэш болон QPI түгээгүүрийн контроллер байрлаж байгаа. Харин бусад контроллерууд 45 нм-ийн технологийн процессоор үйлдвэрлэсэн арай том кристаллд байрлана.
 
Intel Clarkdale cpu die
Цааш нь унш...
 
Intel 32 нм-ийн технологи хугацаанаасаа өмнө Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Saturday, 04 July 2009

ImageIntel корпорац анх товлосон хуваариасаа нэлээд эрт 32 нм-ийн технологид шилжихээр төлөвлөж байна. Тус компани анх төлөвлөснөөсөө бүтэн улирлын өмнө буюу 2009 оны дөрөвдүгээр улирал гэхэд Clarkdale процессорыг зах зээлд их хэмжээгээр нийлүүлэх замаар эрчимтэй сурталчилгаа явуулах төлөвлөгөөтэй байгаа нь саяхан тодорхой болов.

Intel корпорац 4 МБ-ийн кэш, Hyper-Threadiing, хос сувагт DDR3 санах ойн контроллер, нэгтгэмэл график цөм бүхий Clarkdale код нэртэй 32 нм-ийн хос цөмт микропроцессорыг мэйнстрим дэсктоп компьютерийн зориулалттай нийлүүлнэ. Энэхүү Clarkdale нь Westmere код нэртэй микроархитектурт суурилдаг юм. 

Intel Ibexpeak

Цааш нь унш...
 
АMD-д зургаан цөмт процессор хэрэгтэй юу? Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Monday, 29 June 2009
AMD logoAMD компани Intel Core i7-той сөргөцүүлэн дөрвөн цөмт нэн хурдан процессор гаргах бодолгүй байгаа мэт. Гэхдээ х86 чипний дэлхийн хоёрдахь том үйлдвэрлэгчид дээд ангилалын дэсктоп болон ажлын станцын зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж чадахаар хангалттай өндөр давтамжид ажиллах чадвартай зургаан цөмт микропроцессор байгаа.

Өнгөрөгч онд гарсан эх сурвалжид Advanced Micro Devices компани 2009 оны дундуур хурд чухалчилдаг үйлчлүүлэгчдэд зориулсан, өсгөсөн хурдат AMD Phenom II FX микропроцессор гаргах гэж байгаа тухай бичиж байлаа. AMD одоохондоо иймэрхүү чип хараахан гаргаж амжаагүй ч AMD Phenom брэндийн нэрийг өргөж аварга амжилт тогтоох учиртай, "мэргэжлийн" оверклокчдод зориулсан AMD Phenom II Black Edition TWKR хэмээх микропроцессорыг гар аргаар түүвэрлэж бэлтгэхээр болсон юм. Урьд гарсан мэдээнд өгүүлсэнчлэн TWKR процессор нь арилжааны зориулалтаар борлуулагдахгүй. Тэгэхлээр дөрвөн цөмт хурдан процессор гаргахгүй ч гэсэн зургаан цөмт төв процессор (CPU) гаргах хэрэгтэй юм биш үү?
 
AMD Istanbul Opteron
Цааш нь унш...
 
Intel, AMD компаниуд оверклокчдод зориулагдсан шигшмэл процессор нийлүүлнэ Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Tuesday, 23 June 2009
Core i7 950 Extreme EditionПроцессор оверклоклох урлаг компьютер сонирхогчид төдийгүй процессор үйлдвэрлэгчдэд чухал ач холбогдолтойд тооцогдож байгааг батлах мэдээ өдөр ирэх тутам нэмэгдэж байна. AMD компани шингэн гелий ашиглан процессор оверклоклож туршсан тухай урьд нь мэдээлсэн.
Давтамжийн рекорд тогтоох зорилготой ийм төрлийн оверклоклолтонд хөргөлтийн онцгой арга хэрэгсэл чухал төдийгүй, хэрэглэгдэж буй процессор шигшмэл сайн эд байх шаардлагатай.
 
Оверклокийн аварга амжилт AMD-д оногддог явдалд цэг тавих зорилгоор Intel компани давтамжийн өсөх нөөц үнэмлэхүй сайтай мянган ширхэг Core i7-975 Extreme Edition (3.33ГГц) процессор нарийвчлан түүвэрлэж цуглуулжээ. Энэхүү "шигшмэл" цуглуулгыг оверклокингийн тусгай арга хэмжээнд зориулахаас гадна мэргэшсэн нэр хүндтэй оверклокеруудад тараах юм.
 
Phenom ii TWKR Black Edition
Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 8 - 191
 

Форумд

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:11 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-09 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа