|
Бичсэн: PhoenixOB
|
|
Sunday, 17 May 2009 |
 Microsoft компани Windows XP SP2 болон Windows үйлдлийн системийн хожмын шинэ версүүдэд вирус халдвар болон хөнөөлт программын тархалтыг удаашруулах, компьютер DDoS болон DOS (Denial of Service) халдлагад өртөх магадлалыг бууруулах үүднээс нэг дор зэрэг гарах, хагас нээлттэй ТСР холболтын (simultaneous half open outgoing TCP connection or attempt) тоог зориуд хязгаарласан байдаг. Жишээ нь Windows XP SP2, SР3 болон Vista-д нэг дорхи хагас нээлттэй холболтын дээд хязгаар 10 дээр тохируулгатай. Холболтын тоо уг хязгаарт тулмагц дараагийн холболт ээлжээ хүлээн саатна. Ийнхүү бусад компьютертэй холбогдох холболт хүлээгддэгээс болж нэтээс таталт хийх хурд дагалдан унадаг байна. Энэ нь ялангуяа Vuze (Azureus), BitTornado, µTorrent, BitComet, eMule гэх мэт файл хуваалцах Р2Р (Peer-to-Peer) программын ажиллагааг "уядаг" хүчин зүйл болдог байна. Компьютерт P2P программ байнга ажилладаг нөхцөлд вэб браузерийн ажиллагаа мэдэгдэм удаашраад эхэлбэл холболтын тоо хязгаартаа тулсны шинж юм. Давхцсан TCP/IP холболтын тоо хязгаартаа тулж буй эсэхийг Windows-ийн Event Viewer-ийн лог файлаас хялбархан шалгачхаж болно. Үүний тулд Control Panel - Administrative Tools - Computer Management-д нэвтэрч System Tools дотор Event Viewer хэсгээс System лог файлийг нээгээд баруун талын цонхон дотор шар өнгөтэй Warning (Анхааруулга) байвал хулганы зүүн товчлуураар давхар дарж нээж үзнэ.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Sunday, 05 November 2006 |
|
Компьютерийнхээ техник болон програм хангамжтай холбоотой мэдээллийг ямар нэгэн тусгай программ ашиглахгүйгээр шуурхай мэдэх аргын нэг нь systeminfo команд ашиглах явдал юм. Үүний тулд командын промптоос (start\run гэж ороод cmd гэж бичээд enter дарах, эсвэл start - all programs - accessories - сommand prompt) systeminfo гэж оруулаад enter товчлуурыг дарна. Уг командаар суугдсан үйлдлийн систем, верс, тохиргоо, патч фиксүүдийн жагсаалт, мэйнборд, процессор, сүлжээний тухай, мөн санах ой, пэйж файлийн талаар хэрэгцээтэй олон мэдээлэл авч болно.
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Wednesday, 11 October 2006 |
 Санаатай, эсвэл санаандгүйгээр сүлжээгээр дамжуулан системийн төрөл бүрийн ресүрстай харьцах боломжгүй болгодог нэгэн төрлийн халдлагыг DoS (Denial of Service) атак гэж нэрлэдэг. Ийм халдлагад өртсөн системийн сүлжээ гацах, дискний эсвэл процессорын ажиллах сул нөөц дуусч хахах зэрэг хүндрэл учирдаг. Хэдийгээр DoS (Denial of Service) атакаас хамгаалахын тулд компьютертээ firewall суулгах ёстой нь зайлшгүй боловч Windows үйлдлийн системд байдаг built-in фүнкцийг ашиглан давхар хамгаалж болдог байна. Үүний тулд: - Registry Editor-ийг нээнэ. (start-run-regedit) - HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\CurrentControlSet\Services\Tcpip\Parameters гэж орно. - Дээд талын Edit цэснээс (эсвэл хулганы баруун товчлуураар) New гэж ороод шинээр DWORD Value үүсгэнэ. - Үүсгэсэн DWORD Value-ндаа SynAttackProtect гэсэн нэр өгөөд Enter товчлуур дарна. - Double-click хийгээд утгыг нь 2 болгож өөрчлөнө. - Registry Editor-ийг хаагаад рестарт хийнэ.
|
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Tuesday, 19 September 2006 |
|
Сүүлийн үед Bittorrent ашиглахад хуучных шигээ хурдан таталт хийж чадахгүй, өгөгдөл дамжуулалт удаашралтай байгаа нь илт мэдрэгдэж байна уу? Магадгүй ISP чинь bandwidth-ээ харамлаад хязгаарлалт хийснээс болсон байж болзошгүй юм. Ийм тохиолдолд файл дамжуулалтаа хэрхэн хурдасгах вэ?
Үүнээс гарах нэг арга: Bittorrent траффикт encryption буюу шифрлэлт хийх чадвартай BT клиентийн нэг - Azureus ашиглах нөхцөлд дамжиж буй багцад юу байгааг ISP таньж чадахгүй болно. Өөрөөр хэлбэл ISP чинь BT траффикийг удаашруулж чадахгүй болно. Үүний тулд Azureus client-ийг суулгаж, программыг ачаалаад, "Tools" цэснээс "Options..."-ийг сонгоно. Эндээс "Connections" опцийг өргөжүүлж, "Transport Encryption"-ийг товшоод гарч ирэх үндсэн цонхноос "Require encrypted transport"-ийг тэмдэглэнэ. "Minimum encryption transport"-ийг (RC4) дээр үлдээж, "Allow non-encrypted outgoing connections if encrypted connection attempts fails" болон "Allow non-encrypted incoming connections" гэсэн хэсгийг давхар тэмдэглэх тохиолдолд non-encrypted буюу шифрлээгүй траффиктай мөн холбогдох бололцоотой болно. Ингээд save товчлуурыг дарснаар Bittorrent траффикт өөрийн чинь ISP хязгаарлалт тогтоосон байлаа ч шифрлэгдсэн дамжуулалтын ачаар өгөгдөл бүрэн хурдаар дамжиж болохоор боллоо. Анхаарах нь: Azureus-ыг ажиллуулахын тул Java шаардлагатай бөгөөд санах ой нэлээдгүй "иднэ".
|
|
|
|