Нүүр arrow Нийтлэл
Advertisement
Нийтлэл
Компьютерийн ертөнцийг өөрчилсөн наймааны тухай Хэвлэ Имэйл
Нийтлэл
Бичсэн: PhoenixOB   
Saturday, 21 August 2010
XX зууны гарамгай ололтын нэгэнд компьютерийн үйлдвэрлэлийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн IBM PC персональ компьютер бүтээсэн явдлыг тооцдог. Энэхүү үйл явдал нь персональ компьютер бүтээхэд эргэлтийн цэг болсон төдийгүй Microsoft компаний хувь заяаг эрс өөрчилсөн юм. IBM ба Microsoft компаний хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр Microsoft компанийг байдаг л нэг компаниас компьютерийн үйлдвэрлэлийн аварга, Билл Гэйтсийг дэлхийн хамгийн баян хүн болгожээ. Энэхүү өгүүлэлд уг гэрээний нийтэд эдүгээ хүртэл тодорхой бус байсан зарим сонирхолтой нарийн ширийнийг өгүүлэх болно.
 
IBM, Microsoft компаниудын тухай хэвлэмэл материал болон янз бүрийн интернэт эх сурвалжуудад хангалттай олон материал гардаг болохоор цааш нь өөр сонирхочих юм үлдээгүй мэт санагдаж болох. Эдгээр компаниудын түүхэнд цагаан толбо байхгүй буюу бараг л үлдээгүй юм биш үү? Яаралгүйхэн, дэс дараатай энэ хоёр компаний түүхийг товчхон гүйлгэж үзье. Түүхэн дарааллын дагуу юун түрүүн компьютерийн зах зээл дэх хамгийн эртнийх нь биш юм аа гэхэд эртний компаниудын нэгэнд тооцогдох IBM-ээс эхлэе. 
 
Gates and Allen
Пол Аллен, Билл Гэйтс 1982 он
Цааш нь унш...
 
Микропроцессорыг хэрхэн бүтээдэг вэ? Хэвлэ Имэйл
Нийтлэл
Бичсэн: PhoenixOB   
Tuesday, 25 May 2010

Intel Core i7Орчин үеийн микропроцессорын тухай яригдах тохиолдолд 45 нм, сүүлийн үед 32 нм-ийн технологийн процесс гэсэн нэр томъёо олонтоо гарч ирдэг? Процессорыг чухам юугаар нь хэмжээд 90, 65, 45 юм уу 32 нанометрийн технологи хэмээн ялгаж байна вэ? 

Микросхемийг яаж хийдэг вэ?

Орчин үеийн электроникийн хувьд интеграл микросхемийн үндсэн бүрдэл элемент нь дамжуулах шинж чанараасаа хамааран р-төрлийн эсвэл n-төрлийн хагас дамжуулагч байдаг. Хагас дамжуулагч гэдэг нь дамжуулах чадварын хувьд диэлектрикээс сайн, металлаас муу материал юм. Энэхүү p ба n хэмээх хоёр төрлийн хагас дамжуулагчийг үүсгэж байгаа гол материал нь цахиур (Si).

Цахиур нь цэврээрээ байх тохиолдолд цахилгаан муу дамжуулдаг боловч тодорхой хольц нэмэх (нэвчүүлэх) тохиолдолд дамжуулах чадвар нь эрс өөрчлөгддөг. Ийм хольц нь донор болон акцептор гэсэн хоёр төрөл байж болно. Донор хольц нь электрон төрлийн нэвтрүүлэлттэй n-төрлийн хагас дамжуулагч үүсгэдэг бол акцептор хольц нь нүхэн төрлийн нэвтрүүлэлттэй р-төрлийн хагас дамжуулагч үүсгэдэг.

Энэхүү p ба n төрлийн контакт ашиглан орчин үеийн микросхемийн бүтцийн үндсэн бүрдэл элемент болох транзисторыг хийдэг байна. CMOS (Complementary metal–oxide–semiconductor) гэж нэрлэгддэг ийм транзистор нь цахилгаан тог дамжвал нээлттэй, дамжихгүй бол хаалтай гэсэн хоёр үндсэн төлөвт оршдог. CMOS транзистор нь орчин үеийн микросхемийн үндсэн элемент тул товч сонирхоё.

 

Цааш нь унш...
 
Компьютерийн цахилгаан хэрэглээ: Хэдэн ватт хэрэгтэй вэ? Хэвлэ Имэйл
Нийтлэл
Бичсэн: PhoenixOB   
Monday, 15 June 2009
Xbitlabs.com-оос орчуулан нийтлэв. 
 
XbitLabs Logo
Энэхүү тойм нь иж бүрэн компьютер систем болон тусдаа бүрдлийн цахилгааны хэрэглээг шуурхай, хялбар бөгөөд нарийвчлалтай хэмжихэд зориулагдсан шинэ хэмжих төхөөрөмжийн тухай өгүүлэх төдий бус. Бид нийтлэг төлөөлөгч болж чадахуйц компьютер систем сонгож, түүндээ хэр хүчин чадалтай тэжээлийн блок хангалттай болохыг тодорхойлохоор оролдлоо.

Тодорхой компьютер бүрдэлд тэжээлийн блок сонгох нь мөнхийн хүнд асуудал төдийгүй угсрах гэж байгаа бүрдэл нь кэйсэнд дагалддаг ердийн 300-400Вт-ийн тэжээлийн блокод хэт мундагдахаар эд байвал бүр ч төвөгтэй. Яршиг л байна гээд 1000Вт-аар хэмжигдэх чадлын үзүүлэлттэй тэжээлийн блок авч болох ч энэ нь бараг илүү үрлэг. Хясахад тодорхой компьютер бүрдлийн цахилгаан тэжээлийн шаардлагатай хамаатай нарийн мэдээлэл ихэвчлэн байдаггүй. График карт болон CPU үйлдвэрлэгчид найдвартай байх үүднээс шаардлагатай цахилгааны хэмжээг өсгөж заадаг. Төрөл бүрийн цахилгаан хэрэглээний хэмжигч төхөөрөмжийн заадаг тоо ойлгомж муутай. Үүн дээр компьютерийн холбогдолтой ихэнх хэвлэлийн бодит амьдрал дээр хэмжсэн нарийн хэмжилт хүртэл нэг л дутуу.
 
Gigabyte Odin GT PSU
Цааш нь унш...
 
RAID технологи Хэвлэ Имэйл
Нийтлэл
Бичсэн: PhoenixOB   
Monday, 04 May 2009
Эхлэл

HDDКомпьютерийн хүчин чадал хурдацтай өсөх тусам процессор ба хатуу дискний хоорондох хурдны тэнцвэр улам бүр алдагдаж иржээ. Энэхүү тэнцвэргүй харьцааг арилгахад ердийн IDE, SATA диск төдийгүй үнэтэй SCSI диск ч тус болж чадахгүй бол яах вэ? Ганц диск шаардлага хангахгүй тохиолдолд хэд хэдэн диск ашиглах замаар тодорхой хэмжээнд шийдэж болох уу? Ердийн компьютер, сервер аль нь ч ялгаагүй хоёр буюу түүнээс дээш тооны хатуу дисктэй байлаа гээд хурд өөрчлөгддөггүй нь мэдээж. Харин дискнүүдийг хамтруулаад цугт нь зэрэгцээ (параллелаар) ажиллуулж чадах юм бол дискний дэд системийн уншиж, бичих хурд сайжрах боломжтой. Зөвхөн бүтээмжийг нь өсгөөд зогсохгүй, хэд хэдэн диск ашиглаж байгаа нөхцөлд аль нэг диск гэмтэхэд мэдээлэл нь устчихгүй байхуйцаар өгөгдөл хадгалагдах найдвартай байдлыг нь сайжруулж болохгүй гэж үү?
 
Intel Matrix Storage
Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 8 - 25
 

Форумд

Түнш сайт


www.origo.mn



Монголын шилдэг ТОП вэб сайт.

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:4 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-08 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа