Advertisement
OS
64 битийн Windows 7-д шилжихийг зөвлөж байна Хэвлэ Имэйл
Бичсэн: PhoenixOB   
Thursday, 17 December 2009

Microsoft-ийн Windows 7 үйлдлийн систем гараад дөнгөж 2 сар орчим болж байгаа ч хэрэглэгчдийн тоо хурдтай өссөөр хэдийнээ зах зээлийн 4 хувийг даваад байна. ОЕМ шугмаар борлогдож байгаа шинэ компьютер системүүдэд 4 ГБ-ийн шуурхай санах ой тавих нь нэгэнт стандарт болсон тул санах ойг бүрэн хаяглахын тул хэрэглэгчид 64 битийн верс ашиглах нь их боллоо. Харин корпоратив хэрэглэгчдийн хувьд байдал эсрэгээр.

Албан газар, компаний IT салбар консерватив хандлагатай байдаг болохоор шинэ үйлдлийн систем хэрэглэж эхлэхийн урьдаар анхны Service Pack гарахыг нь хүлээдэгт гайхах зүйлгүй. Байдал ийм хэдий ч Gartner компаний шинжээчид Windows XP юм уу Vista-гаас Windows 7 руу "апгрэйд" хийхээр төлөвлөж буй IT салбарын удирдлагуудад 64 битийн верс сонгохыг зөвлөж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар 32-оос 64 битийн системд шилжилт хийх хамгийн тохиромжтой үе нь чухамхүү шинэ үйлдлийн систем рүү шилжих үе юм. 2014 он гэхэд нийт корпоратив хэрэглээний персональ компьютерийн 75%-д нь Windows-ийн 64 битийн верс ажиллаж байх болно хэмээн Gartner-ийн судалгаанд тооцоолсон байна.

 Windows 7 logo

 


Цааш нь унш...
 
Windows 7 OEM мастер түлхүүр задрав Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Friday, 31 July 2009

Microsoft-ийн шинэхэн үйлдлийн систем болох Windows 7 албан ёсоор худалдаанд гарахаас өмнө пайратуудын дайралтанд нэлээд өртөөд байгаа билээ. RTM шатанд тун ойр буюу бөөнөөр хувилуулах хэмжээнд хүрэх түвшний боловсорсон багц саяхан интернэтээр тарж эхэлсэн бол энэ удаа Windows 7 Ultimate edition актив хуулбарыг мөн л софтвейр дээрэмчид аль хэдийнээ олж авсан байна.

Хятадын нэгэн цахим хэлэлцүүлэг дээр тавигдсан энэ хуулбар нь Lenovo-гийн OEM Ultimate edition DVD.ISO инсталл файл бөгөөд түүний boot.wim файл нь эвдлэгдэж OEM-SLP түлхүүр болон OEM идэвхжүүлэлтийн гэрчилгээ нь кракэрүүдийн гарт орсон аж.

Цааш нь унш...
 
Apple шалдаа буув Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Saturday, 18 July 2009

Microsoft болон Apple хэмээх 2 компаний хоорондох маркетингийн тэмцэл тун сонирхолтой бөгөөд нэлээн ширүүнээр удаан хугацаанд үргэлжилж байгааг зарим уншигчид анзаарсан байх. Өөр өөрийн давуу тал, онцлогийг хадгалсан энэхүү шилдэг 2 компаний хувьд шинэ зууныг гартал ноцтой тэмцэл байгаагүй бөгөөд Apple-ийн iPod хөгжим тоглуулагч, бүтээгдэхүүний шинэлэг шийдэл болж чадсан iPhone гар утасны байлдан дагуулалт, Mac компьютерүүдийн шинэчлэлтэй холбоотой "Get a Mac" сурталчилгаанууд Microsoft-д “төвөг удаж” эхлэх болсон байна.

Тогтворгүй ажиллагаатай, хэрэглээний тухгүй байдал, вирусны бай гэх мэтээр Apple-ийн элдвээр гоочилсон PC-ийн эсрэг жил гаруйн сурталчилгаанд тэсвэр алдсан Microsoft өнгөрсөн 4 сараас эхлэн уг компаний эсрэг тун бодлоготойгоор ширүүн сөрөг дайралт хийж эхэлсэн бөгөөд түүний анхааралдаа авсан гол бай нь Mac-ийн зах зээлд худалдаалагдаж буй үнэ байсан юм. Үнэндээ Macs versus PCs үнийн өрсөлдөөнд ялагч нь маргалтгүй тодорхой.

Цааш нь унш...
 
Windows 7 системийн RTM хувилбар нийтэд Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Saturday, 18 July 2009
Таамаглаж байгаагаар Microsoft-ийн шинэ үйлдлийн систем Windows 7-гийн 7600 нэртэй багц энэ сарын 13-нд бэлэн болсон байх ёстой. Харин энэхүү үйлдлийн системийн 32-бит болон 64-бит платформд зориулагдсан Ultimate  хувилбарууд торрент сайтуудаар тарж эхэлсэн байна.

Сонирхолтой нь энэхүү багц Release to Manufacturing (RTM) буюу олноор хувилагдаж түгээгдэх шатны багц байж болзошгүй бөгөөд хэрэв тийм бол энэ оны сүүлээс эхлэн дэлгүүрүүдийн лангуун дээр үзэгдэж эхлэх Windows 7 үйлдлйин системийн эцэслэн бэлэн болгосон хувилбар болж таарах юм.
 
Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 8 - 50
 

Форумд

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:12 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-08 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа