Advertisement
How To...
Ноутбуук компьютерийн батерейн цэнэгийг хэмнэх арга Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Monday, 09 July 2007

 Энэ удаа бид та бүхэнд зөөврийн ноутбуук компьютерийн батерейны хугацааг хэрхэн уртасгаж болох талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ. Мэдээж батерейны үйл ажиллагаа түүний цэнэг хадгалах багтаамжийн тогтоосон хэмжээ, ноутбуукт агуулагдах дотоод эд ангийн хүчин чадлаас шууд хамааралтай боловч хэрэглэгч доорх зөвлөмжүүдийг дагаснаар батерейныхаа ажиллагааг бага ч гэсэн хугацаагаар уртасгах боломжтойг мэдэхэд илүүдэхгүй.

1. Дефрагментлэж байх - Хатуу дискээ та байнга дефрагментлэж байх нь батерейны ажиллагааг уртасгах чухал нөлөөтэй. Учир нь батерей нэлээд иддэг эд ангиудын тоонд хатуу диск зүй ёсоор орно. Диск хэдийчинээ бага ажиллана, төдийчинээ батерейнд хэмнэлттэй. Дискний унших толгой фрагментлэгдсэн өгөгдлийг хайж дискийг удаан хугацаагаар ашиглах ба тэр хэмжээгээр батерейны цэнэг хорогдоно гэсэн үг. Тиймээс дискээ байнга дефрагментлэж доторх тасарсан өгөгдлийг нэгтгэж байх нь бүтээмжийг өсгөөд зогсохгүй эцсийн дүндээ батерейг чинь хэмнэх нь байна. (Мэдээж энэ үйлдлийг үндсэн тэжээлд холбосон үед гүйцэтгэх нь ойлгомжтой!)

Mac OSX үйлдлийн системүүд нь фрагментчлэлийн автомат үйлдлүүдтэй байдаг тул энэ арга Apple системд хамаарахгүй байж болох юм.

Цааш нь унш...
 
Windows-ийг "цэвэрлэх" заавар Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Saturday, 30 June 2007

ImageКомпьютерийг хэсэг хугацаанд ашигласны эцэст анх шинэхэн үйлдлийн систем суулгасны дараах үе шигээ найдвартай түргэн ажиллах нь буурч, үйлдлийн систем "зуурч" эхэлдгийг манай хэрэглэгчид мэдэж байгаа байх. Учир нь үйлдлийн систем байнга давталттай ашиглагдаж байсан файл болон шинээр программ суулгахад шаардагдсан зарим файлуудыг түр хавтсанд хийн хадгалж байдаг.  Хэдийгээр бид шаардлагагүй болсон программаа устгадаг ч уг программ нь устахдаа өөртөө хамааралтай бүх зүйлээ "хамт авч оддоггүй" бөгөөд үйлдлийн системд ямар нэг хэмжээгээр "ул мөрөө" үлдээж орхидог байна.

Ялангуяа интернэт холболтой үед энэхүү хадгалагдсан "хог новшнууд" бүр ч ихсэх нь ойлгомжтой. Цахим хөтөч бүр таны зочилсон цахим хуудсуудыг бүтээж буй зураг, флэш зэрэг өгөгдлүүдийг дараагийн удаа уг хуудсыг түргэн ачаалах үүднээс хэрэглэгчийн компьютер дээр хадгалж орхидог байна. Мэдээж энэ нь таны байнга зочилдог хуудсыг түргэн ачаалахад тустай ч тохиолдлоор ороод гарсан, дахин хэзээ ч орохгүй хуудсуудын мэдээллүүдэд тусаа өгөхгүй эд юм. Эдгээр шаардлагагүй мэдээллүүд нь таны хатуу дискний ашигт зайг бууруулах, үйлдлийн систем тодорхой хэмжээгээр удаан ажиллахад зарим талаар нөлөөлж эхэлнэ. Тиймээс хэрэглэгч бүр зарим үед эдгээр хэрэггүй зүйлүүдээсээ салж үйлдлийн системээ цэвэрлэж байх нь чухал.

Цааш нь унш...
 
Хатуу дискийг хэрхэн үр дүнтэй дефрагментлэх Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Saturday, 19 May 2007

Бидний ихэнхийн маань хэрэглэдэг Windows ХР үйлдлийн систем өөрийн Disk Defragmenter хэрэглүүртэй. Программ, тоглоом, дуу, зураг зэрэг ямар ч файлыг компьютерт суулгах үед үйлдлийн систем өгөгдлийг хатуу дискэндэх хамгийн эхний сул блок "нүхнээс" эхлүүлэн байршуулж эхэлдэг. Хэрэв таны үйлдлийн систем дөнгөж шинээр суусан эсвэл өгөгдөл хуулж буй хатуу диск чинь шинэ, хоосон байсан бол өгөгдөл хоорондоо тасралтгүй залгаа байдалтайгаар байршина.

Харин эсрэгээр үйлдлийн систем болон хатуу диск хэрэглээд нэлээд удсан, өмнө нь олон удаа өгөгдөл бичиж устгаж байсан тохиолдолд өгөгдлүүд хоорондоо тасарсан, "хамт байх" магадлал буурах болно. Ийнхүү удаан хэрэглэгдэж өмнө нь олон удаа өгөгдөл бичиж устгаж байсан систем, хатуу дискийн ажиллагааны хурд удаашрах нь элбэг. Учир нь нэгэнт хоорондоо залгаатай бус байрласан өгөгдлүүдийг хатуу дискний уншигч толгой эрж хайн илүү гүйлт хийж цаг алдаж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл хатуу дискэнд фрагмент буюу тасархай өгөгдлүүд үүсэж байгаа юм. 

Цааш нь унш...
 
Компьютерийн интернэт хамгаалалт Хэвлэ Имэйл
Бичсэн: T.T.S   
Wednesday, 28 March 2007

 Сүүлийн жилүүдэд DSL болон кабелийн интернэт холболт хэрэглээнд эрчимтэй нэвтэрснээр компьютер эзэмшигч хурдтай интернэт ашиглах боломж бий болсон нь тун сайн хэрэг. Нэгэнт интернэтэд холбогдсон компьютер руу дэлхийн ямар ч өнцөг булангаас сайн, муу мэдээлэл илгээж, дамжуулж болно. Нэг ёсондоо та компьютераа интернэтэд холбосноор кибер халдлагад өртөх боломжтой болж байна гэсэн үг. Мэдээж энэ бүхэнд та бидний заншил мэт заавал суулгадаг вирус болон спайверийн эсрэг хамгаалалтын программ үүргээ гүйцэтгэнэ.

Одоогоор зах зээлд хамгаалалтын сайн муу, төлбөртэй, төлбөргүй программууд төрөл бүрээрээ байгаа болохоор хэрэглэгч тэр бүр сайныг нь сонгон хэрэглэж чадаад байгаа гэхэд төвөгтэй юм. Энэ шалтгаанаас үүдэн CYBER WORLD сайт үнэгүй программуудаас чухам алийг нь ашиглаад компьютерээ дээд зэргээр хамгаалж болох тухайд өчүүхэн зөвлөгөө хүргэхээр шийдлээ. Мэдээж программ хангамж сонгох нь хэрэглэгч бүрийн хувийн таашаалаас хамааран өөр өөр байх нь ойлгомжтой болохоор тус сайтын зөвлөж буй эдгээр программууд хэрэглэгч бүрт таалагдах албагүй. Энэхүү зөвлөгөөнд нэмэр болохуйц санал хүсэлт, сэтгэгдэлээ бичин үлдээж болно.

Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 8 - 13
 

Форумд

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:11 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-08 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа