|
Storage
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Monday, 30 August 2010 |
|
Хоёр жилийн турш үнэ буухгүй явж ирсэн NAND флэш санах ойн үнэ энэ оны эцэс гэхэд дахин гигабайт нь 1 долларын үнийн түвшинд хүртэл унах тул энэхүү транзисторт хадгалуур түгэн дэлгэрэхэд чухал алхам болж өгөх ёстой. Харамсалтай нь үнэ буурах процесс хоцрогдож яваа SSD-ний зах зээлийг өөд нь татахад хэтэрхий оройтсон хэмээн судалгаа шинжилгээний iSuppli үзжээ. Хамгийн сүүлд шинээр гарч ирсэн TLC (нэг үүрэнд гурван бит) төрлийн NAND флэш санах ой энэ оны сүүлийн улиралд 1,2 доллар, оны эцсээр 1 доллар хүртлээ хямдарна. Ердөө энэ оны эхний улиралд TLC санах ой дундажаар 1 гигабайт нь 1,8 доллар, MLC (нэг үүрэнд хоёр бит) санах ой 2.05 доллар байсантай харьцуулах юм бол үүнийг ноцтой үнэ уналтад тооцож болно. Үүний зэрэгцээ энэ нь аль хоёр жилийн өмнө MLC-ийн дундаж үнэ ердөө 90 цент хүртэл унасан тэр түвшинд буцаж очиж байгаа хэрэг юм. 
|
|
Цааш нь унш...
|
|
|
General
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Monday, 30 August 2010 |
Өргөн хүрээ хамардаг хагас дамжуулагч бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлээ цаашид өргөжүүлэх төлөвлөгөөндөө тулгуурлан өмнөд Солонгосын Samsung Electronics Co. Ltd энэ арван жилийн дунд үе гэхэд хагас дамжуулагч бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээгээр Intel-ийг гүйцэж магадгүй байгаа талаар уг салбарын шинжээчид тооцоолж байна. Ердөө тав, аравхан жилийн өмнө Samsung компани Intel-ийг гүйцэж түрүүлэх тухай санаа үлгэр мэт байсан ч 1999-2009 оны хооронд Samsung-ийн интеграл схемийн орлого жилд 13,5%-ийн өсөлттэй байхад Intel мөн хугацаанд дундажаар 3,4%-иар өсөж ирсэнийг зах зээлийн судалгааны IC Insights Inc. тэмдэглэж байна. Тус компаний шинжээчид энэхүү хурдацыг харгалзан үзээд Samsung хагас дамжуулагч бүтээгдэхүүний борлуулалтаар 2014 он гэхэд Intel-ийг гүйцэж болзошгүй хэмээн үзэж байна.
Олон арван жилийн турш хагас дамжуулагчийн №1 үйлдвэрлэгч явж ирсэн Intel гол нь микропроцессорын үйлдвэрлэлээр ноёлох байр суурь эзэлдэг. Харин олон жил №2 үйлдвэрлэгчийн байранд байгаа өмнөд солонгосын Samsung компани DRAM, NAND флэш санах ойн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, микроконтроллерын голлох үйлдвэрлэгчийн нэгэнд тооцогдож ирсэн бөгөөд микропроцессор, утасгүй холбооны чип, болон чипний захиалгат үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ өргөжүүлж байгаа юм.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Нийтлэл
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Saturday, 21 August 2010 |
|
XX зууны гарамгай ололтын нэгэнд компьютерийн үйлдвэрлэлийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн IBM PC персональ компьютер бүтээсэн явдлыг тооцдог. Энэхүү үйл явдал нь персональ компьютер бүтээхэд эргэлтийн цэг болсон төдийгүй Microsoft компаний хувь заяаг эрс өөрчилсөн юм. IBM ба Microsoft компаний хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр Microsoft компанийг байдаг л нэг компаниас компьютерийн үйлдвэрлэлийн аварга, Билл Гэйтсийг дэлхийн хамгийн баян хүн болгожээ. Энэхүү өгүүлэлд уг гэрээний нийтэд эдүгээ хүртэл тодорхой бус байсан зарим сонирхолтой нарийн ширийнийг өгүүлэх болно. IBM, Microsoft компаниудын тухай хэвлэмэл материал болон янз бүрийн интернэт эх сурвалжуудад хангалттай олон материал гардаг болохоор цааш нь өөр сонирхочих юм үлдээгүй мэт санагдаж болох. Эдгээр компаниудын түүхэнд цагаан толбо байхгүй буюу бараг л үлдээгүй юм биш үү? Яаралгүйхэн, дэс дараатай энэ хоёр компаний түүхийг товчхон гүйлгэж үзье. Түүхэн дарааллын дагуу юун түрүүн компьютерийн зах зээл дэх хамгийн эртнийх нь биш юм аа гэхэд эртний компаниудын нэгэнд тооцогдох IBM-ээс эхлэе. Пол Аллен, Билл Гэйтс 1982 он
|
|
Цааш нь унш...
|
|
|
Нийтлэл
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Tuesday, 25 May 2010 |
|
Орчин үеийн микропроцессорын тухай яригдах тохиолдолд 45 нм, сүүлийн үед 32 нм-ийн технологийн процесс гэсэн нэр томъёо олонтоо гарч ирдэг? Процессорыг чухам юугаар нь хэмжээд 90, 65, 45 юм уу 32 нанометрийн технологи хэмээн ялгаж байна вэ?
Микросхемийг яаж хийдэг вэ? Орчин үеийн электроникийн хувьд интеграл микросхемийн үндсэн бүрдэл элемент нь дамжуулах шинж чанараасаа хамааран р-төрлийн эсвэл n-төрлийн хагас дамжуулагч байдаг. Хагас дамжуулагч гэдэг нь дамжуулах чадварын хувьд диэлектрикээс сайн, металлаас муу материал юм. Энэхүү p ба n хэмээх хоёр төрлийн хагас дамжуулагчийг үүсгэж байгаа гол материал нь цахиур (Si). Цахиур нь цэврээрээ байх тохиолдолд цахилгаан муу дамжуулдаг боловч тодорхой хольц нэмэх (нэвчүүлэх) тохиолдолд дамжуулах чадвар нь эрс өөрчлөгддөг. Ийм хольц нь донор болон акцептор гэсэн хоёр төрөл байж болно. Донор хольц нь электрон төрлийн нэвтрүүлэлттэй n-төрлийн хагас дамжуулагч үүсгэдэг бол акцептор хольц нь нүхэн төрлийн нэвтрүүлэлттэй р-төрлийн хагас дамжуулагч үүсгэдэг. Энэхүү p ба n төрлийн контакт ашиглан орчин үеийн микросхемийн бүтцийн үндсэн бүрдэл элемент болох транзисторыг хийдэг байна. CMOS (Complementary metal–oxide–semiconductor) гэж нэрлэгддэг ийм транзистор нь цахилгаан тог дамжвал нээлттэй, дамжихгүй бол хаалтай гэсэн хоёр үндсэн төлөвт оршдог. CMOS транзистор нь орчин үеийн микросхемийн үндсэн элемент тул товч сонирхоё.
|
|
Цааш нь унш...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 8 - 692 |