|
Hardware -
Storage
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Saturday, 20 June 2009 |
 Өнөөгийн зах зээл дээр зарагдаж байгаа ихэнх SSD-нд JMicron компаний JMF602 контроллер ашигладаг. Цул биет дискний өртгийг бууруулах зорилгоор хямд үнэтэй контроллер ашигласан нь бүтээмж буурах нэг шалтгаан болж хувирчээ. Учир нь JMicron контроллертой цул биет дискүүд хэрэглээний явцад бүтээмж нь буурдаг төдийгүй төв процессорыг шаардлагатай өгөгдлөөр хурдтай хангаж амждаггүйгээс систем ээрч гацдаг байна. Энэ бэрхшээлийг шйидвэрлэхийн тулд үйлдвэрлэгчид цул биет дискэндээ хоёр ширхэг JMF602 контроллерийг дотоод RAID горимоор холбох арга хэрэглэж байгаа юм.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Hardware -
CPU
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Friday, 19 June 2009 |
 Intel бүтээгдэхүүнийхээ брэндийн нэршилд бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа тухай тус компаний блогод мэдээ тавигдлаа. Эдүгээ хэрэглэгдэж байгаа худалдааны маркийн нэр томъёо хэт олон, будлиантай байгаа тул голлох процессоруудыг Core хэмээх ганц брэндэд нэгтгэх замаар хялбар ойлгогдохуйц болгон өөрчлөх аж. Core 2 Duo, Core 2 Quad, Core 2 Extreme зэрэг одоогийн худалдааны маркууд аажимдаа хэрэглээнээс хасагдаж, оронд нь процессорын бүтээмж, гол үзүүлэлт, үнээр нь Core i7, Core i5, Core i3 гэсэн үндсэн гурван нэршилд багтаан ангилах юм.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Hardware -
General
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Wednesday, 17 June 2009 |
|
Gigabyte Open Overclocking Championship (GOOC) нэрийн дор тус компаниас зохион явуулдаг оверклокийн аварга шалгаруулах тэмцээний төгсгөлийн шат Тайбэй хотноо болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд зориулж Gigabyte компани дэлхийн хамгийн өндөр цамхагын нэгэнд тооцогддог Тaipei 101-ын 36-р давхарыг бүтнээр нь хөлсөлсөн байна.
Энэ оны эцсийн шалгаруулалтанд Америк, Европ, Пан-Ази, Хятадын бүсийн тэмцээнүүдээс тус бүр шалгарсан шилдэг багаас гадна өнгөрсөн жилийн шалгарагчид болох чөлөөт стилийн аварга - америкийн баг, Р45 оверклоклолтын аварга - шведийн баг нэмэгдэж нийт 6 баг өрсөлдөв.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Software -
Other
|
|
Бичсэн: PhoenixOB
|
|
Wednesday, 17 June 2009 |
 Шалихгүй юм шиг мөртлөө орчин цагийн бүх браузерт нэгэнт стандарт болж хувирсан ач тустай зарим хэрэглүүр Opera-гаас гаралтай. Зэрэг олон хуудастай ажиллах бололцоо олгодог tabbed browsing хэмээх фүнкцийг Mozilla Firefox-оос үүсэлтэй хэмээн олонхи хэрэглэгч ойлгодог ч хэрэг дээрээ Норвегийн Оpera браузерт анх ашиглагдсан түүхтэй. Түүнчлэн шаардлагагүй илүүц сурталчилгааг хаадаг pop-up blocker болон браузерт хадгалагдсан хувийг өгөгдлийг арчиж цэвэрлэх фүнкцийг мөн л Оpera браузер хэрэглэгчид анхлан ашиглажээ. Opera Software компани интернэт хэрэглээний талаарх хэвшсэн ойлголтыг эвдэж болзошгүй, клиент-сервер загварт тулгуурласан мэдээлэл солилцох шинэ Opera Unite технологи боловсруулж дуусах дөхлөө.
|
|
Цааш нь унш...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|