|
Hardware -
Peripherals
|
|
Бичсэн: T.T.S
|
|
Thursday, 07 December 2006 |
|
Сүлжээний технологийн хөгжил хуучны 100МБ/с өгөгдөл дамжуулах хурдтай сүлжээнээс дөнгөж салан 1ГБ/с хурдтай Гигабит сүлжээ зах зээлийн дийлэнх хэсгийг эзэлж эхлэхийн үед Ethernet Сүлжээний Холбоо болох Institute of Electrical and Electronic Engineers (IEEE) 802.3 Higher Speed Study Group (HSSG) нь сүлжээний технологийн шинэ үе 100ГБ/с хурдтай болохыг тодорхойллоо.
Мөн IEEE 802.3 HSSG нь энэхүү сүлжээг хамгийн доод тал нь өгөгдлийг OM3 MMF (multimode fiber) хэлбэрээр 100м хүртэл, SMF (single-mode fiber) хэлбрээр 10км хүртэл зайд дамжуулах боломжтойгоор хөгжүүлж буй. 100ГБ/с Ethernet сүлжээний тухай хэвлэлд албан ёсоор мэдэгдэж байх зуур HSSG-ийнхэн түүний дараа үе шатын талаар аль хэдийн хэлэлцэж эхэлсэн байна. Урьдчилсан таамгаар 100ГБ/с сүлжээний дараачийн шат түүнээс 10 дахин хурдтай байх аж. -DailyTech-
|
|
|
Hardware -
CPU
|
|
Бичсэн: T.T.S
|
|
Tuesday, 05 December 2006 |
 Японы PC Watch сайтад 4х4 платформийг туршсан анхны тест гарлаа. Энэхүү платформ нь одоогийн Оpteron Socket F платформын "power user"-үүдэд зориулагдсан хувилбар гэдгийг сануулах юун. Тестэнд тус бүр хосоороо $599, $799 болон $999 үнэ бүхий, 2.6, 2.8, 3.0 GHz-ийн хурдтай FX-70, 72 болон 74 гэсэн загваруудыг шалгаж үзжээ. Сүүлчийн 74 гэсэн загварыг хос Socket F суурьтай, registered бус ердийн DDR2 дэмждэг тусгай эх хавтанд суулгаж туршсан байна. AMD энэ удаад nForce 680A хэмээх чипсет ашиглажээ.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Hardware -
Mainboard & Chipsets
|
|
Бичсэн: T.T.S
|
|
Tuesday, 05 December 2006 |
|
Чипсет үйлдвэрлэлийн салбарт голлон тоглогчид болох ATI, Intel, Nvidia-гийн хоорондоо хийж буй "бүтээгдэхүүний халуун тулалдаанаас" гадна зах зээлийн жижиг өрсөлдөгч болох Тайваны үйлдвэрлэгч SiS хүртэл сүүлийн үед гарч буй Intel, AMD-ийн хүчирхэг процессоруудад зориулсан өөрийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн анхаарлыг татахаар чармайж байна.
Intel платформд SiS Intel-ийн Core 2 Duo процессор дэмжих DirectX 9.0 HDTV видео гаралттай SiS Mirage 3 интегрэйтэд график бүхий SiS671FX, SiS671 чипсетүүд, Core 2 Duo процессор дэмжих боловч интегрэйтэд графикгүй SiS671DX десктоп чипсетүүдийг гаргажээ. Эдгээр 3 north bridge чипсетүүд нь тус бүрдээ 1 ширхэг PCI Express x16 болон 2 ширхэг PCI Express x1 суурь, RAID холбох боломжтой 2 ширхэг 300MB/s SATA порт, 1 ширхэг ATA порт, Gigabit Ethernet дэмжих SiS968 south bridge чипсеттэй хослох аж.
|
|
Цааш нь унш...
|
|
|
Hardware -
Peripherals
|
|
Бичсэн: T.T.S
|
|
Tuesday, 05 December 2006 |
|
Компьютерийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч Belkin шинээр wireless буюу компьютертэй утасгүй холбогдох Cable-Free USB Hub гаргажээ. Belkin-ий "нэхэмжилж" байгаагаар энэ нь тус салбарын wireless технологи бүхий анхны USB hub болж байгаа авч үнэн хэрэгтээ сар гаруйн өмнө буюу 11 сарын эхээр японы Y-E Data компани анхны хэмээн хэлж болох YD-300 UWB утасгүй Hub-ийг гаргасан аж. Эдгээр утасгүй USB Hub-ууд нь компьютерийн эд ангийг радио долгионоор холбох Ultra-Wideband технологи дээр суурилсан бөгөөд 10 хүртэл метрийн зайд 480МБ/с хурдаар өгөгдөл дамжуулах 4 ширхэг USB 2.0 хувилбарын оролттой.
|
|
Цааш нь унш...
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 61 62 63 64 65 66 67 68 Дараах > Төгсгөл >>
|