Нүүр
Advertisement
Opera Unite бот-мастеруудад далим уу?
Software - Security
Бичсэн: PhoenixOB   
Thursday, 02 July 2009
idg logoНорвегийн Оpera компаний шинээр гарах Оpera 10 браузерт нэмэгдсэн олон өвөрмөц технологиос чухам нэг нь  кибер гэмт этгээдүүдийн анхаарлыг гоц татаж байна.

Энэ нь Opera Unite технологи юм. Хөгжүүлэгчид нь уг технологийг дараач үеийн вэб хөгжүүлэх таатай суурь болно хэмээн сурталчилж байгаа боловч аюулгүйн зарим мэргэжилтнүүд үүнийг бот-сүлжээ эзэмшигчдэд сайхан бэлэг болж мэднэ хэмээн таамаглаж байна. Opera Unite нь дурын хэрэглэгч компьютертээ Web сервер үүсгэх бололцоо бий болгож байгаа юм. Браузер Opera-гийн прокси серверт холбогдох замаар компьютерт хадгалагдсан өгөгдөл интернэтэд нээлттэй болж хувирна. Энэ нь интернэтэд вэб хуудсаа байрлуулах хүсэлтэй ердийн хэрэглэгчдийн ажлыг хөнгөвчилж өгч байгаа хэрэг бөгөөд Opera архитектурын ачаар файрволын тохиргоо хийх шаардлагагүй болж вэб серверийн траффикт интернэт провайдер хаалт тавьчих байх хэмээн санаа зовох явдалгүй болох юм.
 
Opera Unite
Цааш нь унш...
 
Pirate Bay сайт зарагдлаа
Software - Other
Бичсэн: PhoenixOB   
Wednesday, 01 July 2009
Шведийн Global Gaming Factory X программ хангамжийн компани Pirate Bay торрент хуваалцах сайт болон тус сайтын ивээлд р2р технологи хөгжүүлдэг Peerialism компанийг хамтад нь худалдаж авлаа. 8 сараас эхлэн Global Gaming Factory компани Pirate Bay сайтыг өөрийн мэдэлдээ ажиллуулж эхлэх болно. "Сайтаар дамжуулан аливаа контент бүтээл татаж авсны төлөө тухайн бүтээлийн өмчлөгч болон зохиогчийн эрх эзэмшигчдэд төлбөр төлдөг тийм загвар үүсгэх хүсэлтэй байгаа" талаар Global Gaming Factory компаний ерөнхий захирал Ханс Пандеа (Hans Pandeya) тайлбарлажээ. 
 
Pirate Bay Logo
Цааш нь унш...
 
iPhone 3G S - jailbreak бэлэн гэхдээ ...
Hardware - Mobile Phone
Бичсэн: PhoenixOB   
Wednesday, 01 July 2009
Apple logoУдтал хүлээлгэсэн Apple iPhone 3G S-ийн jailbreak-ийг амжилттай хийж дууслаа хэмээн iPhone Dev Team мэдэгдлээ. Хаклах хэрэглүүрийн шинэ хувилбарыг шууд нэтэд байрлуулж болох ч Apple-д боломж олгохгүйн тулд түр хүлээж байгаа аж.
"Бид хэрэглүүрийг шууд одоо гаргачих юм бол Apple системийн цоорхойг дор нь засчихна. Гэтэл цоорхой бөглөгдснөөс хойш iPhone худалдан авсан хэрэглэгч уг jailbreak ашиглан эвдэх боломжгүй болно" хэмээн Dev Team тайлбарласан байна.  
 
iPhone 3G S

Цааш нь унш...
 
Ирэх жилээс бүх гар утсанд нэг цэнэглэгч
Hardware - Mobile Phone
Бичсэн: PhoenixOB   
Tuesday, 30 June 2009
ARS Technica logoӨөр өөр үйлдвэрлэгчдийн ялгаатай янз бүр гар утсанд тохирдог универсаль цэнэглэгчийн стандарт бий болгохоор гар утас үйлдвэрлэгч дэлхийн гол том үйлдвэрлэгчид хэлэлцэн тохирлоо. Эдүгээ хүртэл гар утас үйлдвэрлэгчид шинэ утас болгондоо зөвхөн тодорхой загварт таардаг цэнэглэгч дагалдуулдаг байсан бол ирэх жил iPhone-оос авахуулаад BlackBerry, Nokia, Sony Ericsson-ийн үйлдвэрлэдэг загварууд хүртэлх ялгаатай брэндийн утсыг ганц төрлийн цэнэглэгчээр цэнэглэдэг болох юм. 
 
Европын Комиссоос санаачилсан уг төсөлд нэгдсэн Apple, Nokia, Samsung, LG, Research In Motion, Sony Ericsson, Motorola, NEC, Qualcomm, Texas Instruments гэсэн арван компани шинэ оноос Европод борлуулах бүтээгдэхүүндээ нийтлэг нэг төрлийн цэнэглэгч ашиглахаар болж байна. Дээрх арван компани европын гар утасны зах зээлийн 90 хувийг атгаж байгаа юм. Эдгээр үйлдвэрлэгчдийн Европод зарагдах гар утас BlackBerry зэрэг загварт угаасаа стандарт болсон микро USB коннектор ашиглан хост компьютер юм уу цэнэглэгчээс 5В, 500мА-ийн тэжээл авдаг болно.  
 
Micro USB for mobile phone
Ирэх жилээс хог болох учиртай цэнэглэгчүүд
ЕвроКомиссын дэд ерөнхийлөгч Гюнтэр Вэрхюгэний гарт

Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

 

Форумд

Түнш сайт


www.origo.mn



Монголын шилдэг ТОП вэб сайт.

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:9 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-08 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа