Нүүр
Advertisement
Apple шалдаа буув
Software - OS
Бичсэн: T.T.S   
Saturday, 18 July 2009

Microsoft болон Apple хэмээх 2 компаний хоорондох маркетингийн тэмцэл тун сонирхолтой бөгөөд нэлээн ширүүнээр удаан хугацаанд үргэлжилж байгааг зарим уншигчид анзаарсан байх. Өөр өөрийн давуу тал, онцлогийг хадгалсан энэхүү шилдэг 2 компаний хувьд шинэ зууныг гартал ноцтой тэмцэл байгаагүй бөгөөд Apple-ийн iPod хөгжим тоглуулагч, бүтээгдэхүүний шинэлэг шийдэл болж чадсан iPhone гар утасны байлдан дагуулалт, Mac компьютерүүдийн шинэчлэлтэй холбоотой "Get a Mac" сурталчилгаанууд Microsoft-д “төвөг удаж” эхлэх болсон байна.

Тогтворгүй ажиллагаатай, хэрэглээний тухгүй байдал, вирусны бай гэх мэтээр Apple-ийн элдвээр гоочилсон PC-ийн эсрэг жил гаруйн сурталчилгаанд тэсвэр алдсан Microsoft өнгөрсөн 4 сараас эхлэн уг компаний эсрэг тун бодлоготойгоор ширүүн сөрөг дайралт хийж эхэлсэн бөгөөд түүний анхааралдаа авсан гол бай нь Mac-ийн зах зээлд худалдаалагдаж буй үнэ байсан юм. Үнэндээ Macs versus PCs үнийн өрсөлдөөнд ялагч нь маргалтгүй тодорхой.

Цааш нь унш...
 
Windows 7 системийн RTM хувилбар нийтэд
Software - OS
Бичсэн: T.T.S   
Saturday, 18 July 2009
Таамаглаж байгаагаар Microsoft-ийн шинэ үйлдлийн систем Windows 7-гийн 7600 нэртэй багц энэ сарын 13-нд бэлэн болсон байх ёстой. Харин энэхүү үйлдлийн системийн 32-бит болон 64-бит платформд зориулагдсан Ultimate  хувилбарууд торрент сайтуудаар тарж эхэлсэн байна.

Сонирхолтой нь энэхүү багц Release to Manufacturing (RTM) буюу олноор хувилагдаж түгээгдэх шатны багц байж болзошгүй бөгөөд хэрэв тийм бол энэ оны сүүлээс эхлэн дэлгүүрүүдийн лангуун дээр үзэгдэж эхлэх Windows 7 үйлдлйин системийн эцэслэн бэлэн болгосон хувилбар болж таарах юм.
 
Цааш нь унш...
 
Google Chrome - браузераас үйлдлийн систем
Software - OS
Бичсэн: PhoenixOB   
Thursday, 09 July 2009
Хайлтын системийн аварга - Google персональ компьютерт зориулсан өөрийн гэсэн үйлдлийн системтэй болохоор шийдсэн тухай тус компаний корпоратив блогод мэдээлэл тавигдлаа. Google Chrome Operating System хэмээх нэрээс нь үзсэн ч шинэ үйлдлийн системийн тулгын чулуу нь Google Chrome браузер гэдгийг төвөггүй гадарлаж болно. 

Хэрэг дээрээ Google компаний дэмжиж, хөгжүүлдэг вэб программын нэр төрөл асар баялаг, хэрэглэгчийн баргийн хэрэгцээг хангаж чадахуйц олон янз багаж, хэрэглүүртэй болохоор эдгээрийг нэгдсэн системд эмхтгэж өгөхөд л Google Chrome OS бэлэн гарах боломжтой. Эдүгээ хүртэл үйлдлийн систем боловсруулж хөгжүүлэгчид вэб программыг бусад олон фүнкцүүдэд шаардлагатай нэмэлт болгох үүднээс ажиллаж ирсэнийг Google компани цохон тэмдэглэж байна. Харин Google өөр замаар буюу шууд вэб программаас барьж авахаар шийджээ.
 
chrome 
Цааш нь унш...
 
MSI Р55 эх хавтангийн тусгай фүнкц
Hardware - Mainboard & Chipsets
Бичсэн: PhoenixOB   
Wednesday, 08 July 2009
MSI logoОрчин үеийн бүхий л эх хавтанд BIOS эс бөгөөс тусгай софт-хэрэглүүр ашиглан гол хүчдэлийн үзүүлэлтүүдийг хянах бололцоотой байдаг ч нарийвчлалын хувьд төдий л сайнгүй. Ийм ч учраас оверклокчид болон энтузиастуудад зориулсан тусгай загварын эх хавтанд мультиметр ашиглан хүчдэл хэмждэг тусгай контакт үүсгэсэн байдаг. Одоохондоо иймэрхүү опц нь ихэвчлэн Asus Republic of Gamers, Foxconn Quantum Force, EVGA гэх мэт өндөр үнэтэй тусгай загварын эх хавтанд илүү хэрэглэгдэж байна.
 
Тайваны MSI компани LGA 1156 хийцтэй процессор дэмждэг Intel P55 чипсетэд суурилсан эх хавтангийн бүх загвартаа хүчдэл хэмждэг контакт суурилуулах гэж байгаа тухай Bit-Tech сайтад мэдээллээ. V-Kit хэмээх нэртэй энэхүү фүнкцийг үүсгэхдээ эх хавтангийн урд захад процессор, санах ой, чипсетийн хүчдэл хэмжих зориулалттай контакт байрлуулсан байна. Хоёр газардуулгатайн ачаар зэрэг хоёр мультиметрээр хоёр хүчдэл хэмжих бололцоотой болжээ.  
 
MSI P55-GD80 
Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

 

Форумд

Түнш сайт


www.origo.mn



Монголын шилдэг ТОП вэб сайт.

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:6 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-09 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа