Нүүр
Advertisement
Apple-ийн шинэ планшет компьютер том iPhone шиг
Hardware - Portable PC
Бичсэн: PhoenixOB   
Saturday, 02 January 2010

apple logoGoogle-ийн хятадын салбарын захирал агсан Ли Кайфү (Lee Kai Fu - 李开复) олныг хүлээлгэж буй сонирхолтой бүтээгдэхүүн - Apple компаний шинэ планшет компьютерийн (tablet pc) талаар зарим зүйлсийг хятад хэл дээрх блогдоо толилууллаа. Ли Кайфү нь Google-ийн захирлын албанаасаа өмнө Apple-д ажиллаж байсан төдийгүй Apple-ийн гэрээт үйлдвэрлэгчийн нэг Foxconn компанитай нягт харилцаатай нэгэн тул мэдээлэл нь илүү итгэл төрүүлэхүйц юм.

Apple Tablet pc

 

Цааш нь унш...
 
Western Digital Advanced Format - Шинэ форматад шилжихүй
Hardware - Storage
Бичсэн: PhoenixOB   
Thursday, 24 December 2009
Western Digital компани хатуу дискний зайг илүү оновчтой ашиглаж, багтаамжийг нь сайжруулах Advanced Format хэмээх форматлах шинэ технологи нэвтрүүлж эхлэв.

Хэрэглээнд байгаа хатуу дискүүд нь өгөгдлийг 512 байтийн секторуудад хадгалдаг. Сектор болгон Sync/DAM хэмээх оролтын блокоор эхлэхийн зэрэгцээ ECC буюу алдаа засах кодтой блок агуулдаг тул секторууд хоорондоо завсартай болдог байна. Western Digital энэхүү архитектурыг шинэчлэн сайжруулж 512-ийн оронд илүү том 4096 байт багтаадаг физик сектор ашиглахаар болжээ.
 
Шинэ Advanced Format технологи хэрэглэснээр тус бүрдээ найман Sync/DAM болон ECC блокын оронд ердөө ганц ганц блок ашиглах боломжтой. Үүний дүнд хатуу дискийг хуучин технологиор форматлахад сектор хоорондын завсарт сул үрэгддэг байсан 7-11%-ийн зайг ашигтай талбай болгон хувиргаж байгаа аж.
Мөн шинэ Advanced Format-д илүү урт кодтой ECC блок ашиглаж байгаа тул өгөгдөл хадгалах найдвартай байдал давхар сайжирна.
 
WD Advanced Format
Цааш нь унш...
 
64 битийн Windows 7-д шилжихийг зөвлөж байна
Software - OS
Бичсэн: PhoenixOB   
Thursday, 17 December 2009

Microsoft-ийн Windows 7 үйлдлийн систем гараад дөнгөж 2 сар орчим болж байгаа ч хэрэглэгчдийн тоо хурдтай өссөөр хэдийнээ зах зээлийн 4 хувийг даваад байна. ОЕМ шугмаар борлогдож байгаа шинэ компьютер системүүдэд 4 ГБ-ийн шуурхай санах ой тавих нь нэгэнт стандарт болсон тул санах ойг бүрэн хаяглахын тул хэрэглэгчид 64 битийн верс ашиглах нь их боллоо. Харин корпоратив хэрэглэгчдийн хувьд байдал эсрэгээр.

Албан газар, компаний IT салбар консерватив хандлагатай байдаг болохоор шинэ үйлдлийн систем хэрэглэж эхлэхийн урьдаар анхны Service Pack гарахыг нь хүлээдэгт гайхах зүйлгүй. Байдал ийм хэдий ч Gartner компаний шинжээчид Windows XP юм уу Vista-гаас Windows 7 руу "апгрэйд" хийхээр төлөвлөж буй IT салбарын удирдлагуудад 64 битийн верс сонгохыг зөвлөж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар 32-оос 64 битийн системд шилжилт хийх хамгийн тохиромжтой үе нь чухамхүү шинэ үйлдлийн систем рүү шилжих үе юм. 2014 он гэхэд нийт корпоратив хэрэглээний персональ компьютерийн 75%-д нь Windows-ийн 64 битийн верс ажиллаж байх болно хэмээн Gartner-ийн судалгаанд тооцоолсон байна.

 Windows 7 logo

 


Цааш нь унш...
 
80 Plus Platinum - Шинэ сертификат
Hardware - Desktop PC
Бичсэн: PhoenixOB   
Sunday, 13 December 2009

80 Plus LogoГлобал дулаарлыг саатуулан удаашруулахын тулд хүний үйл ажиллагаанаас шалтгаалан агаар мандалд ялгарч байгаа нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгах талаар улам бүр идэвхтэй арга хэмжээ авах боллоо. Цахилгаан хэрэгсэлд янз бүр цахилгаан хэмнэлтийн технологи эрчимтэй нэвтрүүлж, нефтийн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг гибрид болон цахилгаан автомашинууд агаар мандалд ердийн автомашиныг бодвол хорт бодис бага ялгаруулж, шатахуун идэмхий автомашины хэрэглээ тогтвортой буурч байна.

Компьютерийн хэрэглээнд ч дээрхийн нэгэн адил цахилгааны үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээ үүсгэхтэй холбогдсон арга хэмжээ байнга авч байгаа юм. Компьютер бүрдэл, эд ангиудад хожим нь хаягдах тохиолдолд хүрээлэн буй орчныг бохирдуулах бодис ашиглахаа больж, процессор болон видеокартанд цахилгаан хэмнэлтийн ажлын горим үүсгэх болов.

80 Plus Logos

АНУ-д ашигт үйлийн коэффициент сайтай тэжээлийн блок ашигладаг компьютер болон өгөгдлийн серверүүдийг сертификатжуулах 80 Plus хэмээх хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн юм. Уг хөтөлбөрийн дагуу PFC (Power Factor Correction) буюу чадлын коэффициентийн коррекцтой, ханын цахилгааны суурь залгуураас авч байгаа өндөр хүчдлийн хувьсах гүйдлийг компьютер машинд зориулагдсан нам хүчдлийн тогтмол гүйдэл болгохдоо доод тал нь 80 хувийн ашигт үйлийн коэффициенттэй тэжээлийн блоконд 80 Plus сертификат олгодог болжээ. Сертификатын дагуу тэжээлийн блок хөнгөн, хагас болон бүрэн ачаалалтай үедээ 80%-иас доошгүй АҮК-той байх ёстой. Эдүгээ 80 Plus сертификаттай бүтээгдэхүүнд дэсктоп болон сервер компьютерээс авахуулаад өгөгдөл боловсруулах төвийн аппликац хүртэл хамардаг болоод байна.  

Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

 

Форумд

Түнш сайт


www.origo.mn



Монголын шилдэг ТОП вэб сайт.

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:3 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-09 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа