Нүүр
Advertisement
Лондонгоос Бээжин хүртэл галт тэргээр хоёр хоногт
Hardware - General
Бичсэн: PhoenixOB   
Tuesday, 30 March 2010
БНХАУ өндөр хурдны төмөр замын дэд бүтцээ Зүүн өмнөд Ази, Төв Ази, Европын 17 орныг хамруулан тэлж өргөжүүлэх төлөвлөөтэй байна. Хурдан галт тэргэнд зориулсан төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх арван жилийн хугацаатай энэхүү төлөвлөгөөны зорилго нь хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээг одоогийн европын өндөр хурдны төмөр замын сүлжээтэй холбоход оршиж байна.
 
China high-speed railway
Цааш нь унш...
 
EVGA Classified SR-2
Hardware - Mainboard & Chipsets
Бичсэн: PhoenixOB   
Wednesday, 17 March 2010
Хос процессор бүхий гэйминг зориулалттай Skulltrail дэсктоп платформ дахин сэргэх тухай интернэтээр яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ оны 1 сарын эцэст EVGA компани хос LGA 1366 суурьтай Intel 5520 чипсет бүхий эх хавтангийн загвар танилцуулсан. Тухайн үед ийм эх хавтанд нэг дор 32 нм-ийн зургаан цөмт хос Core i7-980X Extreme Edition процессор ажиллаж чадна хэмээн тооцоолж байлаа.

Энэ удаа Intel компани 32 нм-ийн Xeon 5600 цувралын процессор шинээр гаргасантай холбоотойгоор EVGA компани LGA 1366 хийцтэй Xeon 5600, Xeon 5500 цувралын хос процессор дэмждэг Classified SR-2 эх хавтан бүтээлээ.
 
EVGA Classified SR-2
Цааш нь унш...
 
Шинэ хатуу диск нэвтрэх хэрээр Windows XP хэрэглээнээс шахагдана
Software - Other
Бичсэн: PhoenixOB   
Friday, 12 March 2010
Windows XP үйлдлийн систем хэрэглээний тархац болон хугацаагаараа Microsoft-ийн бүтээгдэхүүн дотор үнэмлэхүй аварга хэвээрээ байна. Хатуу дискний гол үйлдвэрлэгчид ирэх оноос эхлэн Western Digital компаний "advanced format" хэмээх шинэ форматыг бүтээгдэхүүндээ нэвтрүүлэхээр шийдсэнтэй холбоотойгоор Windows XP үйлдлийн систем хэрэглэгчдийн тоо эрс буурч болзошгүй. Шинэ форматын дагуу соронзонт дискний физик секторын хэмжээ 512 байтаас 4 килобайт болж өсөх юм.
 
Windows 7 XP mode
Цааш нь унш...
 
Драйверийн нөөц үүсгэх хэрэглүүр - DriverMax 5.5
Software - Drivers & Updates
Бичсэн: PhoenixOB   
Friday, 05 March 2010
Компьютерийн ажиллагаа удаашрах нь алдаатай юм уу хэт хуучин драйвераас шалтгаалах нь ховор бус. Компьютер системд суулгасан драйверуудын аюулгүйн нөөц хуулбар үүсгэх зориулалттай үнэгүй программын нэг DriverMax-ийн ээлжит 5.5 верс гарлаа.
 
DriverMax нь системд суугдсан бүх драйверийн верс, гарсан огноо болон холбогдох бусад хэрэгцээт мэдээллээр хангахын зэрэгцээ драйверийн аюулгүйн нөөц үүсгэж түүнээ заагдсан хавтсанд юм уу шахмал архив файл болгон хадгалах, драйверийн файлуудыг экспортлож, импортлох, шинэ версээр шинэчлэх чадвартай.
 
DriverMax 5.5
Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

 

Форумд

Түнш сайт


www.origo.mn



Монголын шилдэг ТОП вэб сайт.

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:12 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-08 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа