Нүүр
Advertisement
Google Chrome - GPU хурдасгуур
Software - Other
Бичсэн: PhoenixOB   
Tuesday, 31 August 2010
Орчин үеийн вэб технологи компьютерийн хүч нөөц ашиглах хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа одоо үед, хэрэглээнд өргөн тархсан ихэнх вэб браузэр үйлдвэрлэгчид график боловсруулах ажиллагааг компьютерийн төв процессорт бус, график дэд системд "үүрүүлэх" төлөвлөгөөтэй байгаа юм. Удахгүй шинээр гарах ёстой Microsoft Internet Explorer 9 болон Firefox 4 браузэрт хуудас дүрслэн гаргах ажиллагааг дэмжих хардвэйр график хурдасгууртай байх талаар хэвлэлд урьд нь гарч байсан бол Chrome браузэр ч мөн ийм тодорхой төрлийн вэб контентийг хардвэйр хурдасгууртай дэмжих тухай Google мэдээллээ .

Google Chrome GPU
Цааш нь унш...
 
Гигабайт нь 1 долларын флэш санах ой - SSD-ний зах зээл сэргэх үү?
Hardware - Storage
Бичсэн: PhoenixOB   
Monday, 30 August 2010

Хоёр жилийн турш үнэ буухгүй явж ирсэн NAND флэш санах ойн үнэ энэ оны эцэс гэхэд дахин гигабайт нь 1 долларын үнийн түвшинд хүртэл унах тул энэхүү транзисторт хадгалуур түгэн дэлгэрэхэд чухал алхам болж өгөх ёстой. Харамсалтай нь үнэ буурах процесс хоцрогдож яваа SSD-ний зах зээлийг өөд нь татахад хэтэрхий оройтсон хэмээн судалгаа шинжилгээний iSuppli үзжээ.

Хамгийн сүүлд шинээр гарч ирсэн TLC (нэг үүрэнд гурван бит) төрлийн NAND флэш санах ой энэ оны сүүлийн улиралд 1,2 доллар, оны эцсээр 1 доллар хүртлээ хямдарна. Ердөө энэ оны эхний улиралд TLC санах ой дундажаар 1 гигабайт нь 1,8 доллар, MLC (нэг үүрэнд хоёр бит) санах ой 2.05 доллар байсантай харьцуулах юм бол үүнийг ноцтой үнэ уналтад тооцож болно. Үүний зэрэгцээ энэ нь аль хоёр жилийн өмнө MLC-ийн дундаж үнэ ердөө 90 цент хүртэл унасан тэр түвшинд буцаж очиж байгаа хэрэг юм.

 NAND flash memory

Цааш нь унш...
 
Samsung интеграл схемийн үйлдвэрлэлээр Intel-ийг гүйцэж болзошгүй
Hardware - General
Бичсэн: PhoenixOB   
Monday, 30 August 2010
Өргөн хүрээ хамардаг хагас дамжуулагч бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлээ цаашид өргөжүүлэх төлөвлөгөөндөө тулгуурлан өмнөд Солонгосын Samsung Electronics Co. Ltd энэ арван жилийн дунд үе гэхэд хагас дамжуулагч бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээгээр Intel-ийг гүйцэж магадгүй байгаа талаар уг салбарын шинжээчид тооцоолж байна.

Ердөө тав, аравхан жилийн өмнө Samsung компани Intel-ийг гүйцэж түрүүлэх тухай санаа үлгэр мэт байсан ч 1999-2009 оны хооронд Samsung-ийн интеграл схемийн орлого жилд 13,5%-ийн өсөлттэй байхад Intel мөн хугацаанд дундажаар 3,4%-иар өсөж ирсэнийг зах зээлийн судалгааны IC Insights Inc. тэмдэглэж байна. Тус компаний шинжээчид энэхүү хурдацыг харгалзан үзээд Samsung хагас дамжуулагч бүтээгдэхүүний борлуулалтаар 2014 он гэхэд Intel-ийг гүйцэж болзошгүй хэмээн үзэж байна.

Олон арван жилийн турш хагас дамжуулагчийн №1 үйлдвэрлэгч явж ирсэн Intel гол нь микропроцессорын үйлдвэрлэлээр ноёлох байр суурь эзэлдэг. Харин олон жил №2 үйлдвэрлэгчийн байранд байгаа өмнөд солонгосын Samsung компани DRAM, NAND флэш санах ойн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, микроконтроллерын голлох үйлдвэрлэгчийн нэгэнд тооцогдож ирсэн бөгөөд микропроцессор, утасгүй холбооны чип, болон чипний захиалгат үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ өргөжүүлж байгаа юм.
 
Samsung Logo
Цааш нь унш...
 
Firefox 4 хувилбар хардвэйр хурдасгууртай болно
Software - Other
Бичсэн: PhoenixOB   
Monday, 23 August 2010

Firefox 4 вэб браузэрийн дөрөвдэх бета версээс эхлэн орчин үеийн график процессорын тусламжтай вэб хуудас рендэрлэх технологи ашиглах гэж байна.
Энэхүү шинэ фүнкц нь Windows 7 интерфэйсийн бүрдэлд багтдаг Direct2D-д суурилах бөгөөд дүрс болон текст визуалжуулах ажиллагааны тодорхой хэсгийг төв процессороос видеопроцессорт шилжүүлэх замаар вэб хуудас зураглах хурдыг ихэсгэж, браузерийн ерөнхий бүтээмжийг сайжруулах юм.

Firefox logo

 

Цааш нь унш...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

 

Форумд

Түнш сайт


www.origo.mn



Монголын шилдэг ТОП вэб сайт.

Сурталчилгаа

 

Мэдээний цаглабар

« VIII сар 2010  
Ня Да Мя Лх Пv Ба Бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031       

Сайт статистик

Сүлжээнд:15 зочид холбоотой
Сайт нийт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
удаа ачаалагдсан
Гишүүд: 384
Мэдээ: 929
Вэб холбоосууд: 20
2010-09-01 -ээс 2010-09-08 -ийг хүртэл
0 шинэ мэдээ нэмэгдсэн байна.
384 бүртгэлтэй
Шинэ гишүүн: tegshzaya
Lucifer - 29.08.10 21:49 Uhr
ganbaa_elmer - 13.08.10 06:42 Uhr
tegshzaya - 06.08.10 03:26 Uhr
i386 - 01.07.10 09:43 Uhr
zig - 22.06.10 06:36 Uhr





Нууц үгийг сануулагч
Бүртгэлгүй юу? Бүртгүүлье

Wikipedia хайлт

Сурталчилгаа

Сурталчилгаа